Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe

Би түүнд дургүй

Хадгалах

(Manga manhwa anime үзэх дуртай хүмүүс уншаад үзээрэй) Зүгээр л 15настай охины толгойноос гарсан бодлын нийлбэр анх удаа бичиж байгаа болохоор үргэлжлүүлэх үгүйг хэлээд өгөөрэй шүүмж байвал сайн хэлээд өгөөрэй

Өнгөрсөн явдлаас хойш тэр хүүхэдтэй таарах болгондоо би өөрийн эрхгүй зугтаж, нуугддаг болсон. Бүр ангидаа орохдоо хүртэл эргэн тойрноо нэг харж байж, хүнгүй үед нь хаалгаар гэтэн орно.

 

Хамгийн хэцүү нь би нэг л зүйлийг бодсоор байлаа.

 

“Тэр өдөр би түүнд тусалсан бол... одоо энэ бүхэн болохгүй байх байсан болов уу?”

 

Гэхдээ болсон зүйл аль хэдийн өнгөрсөн. Буцааж засах боломжгүй.

 

Тэр шөнө би манга уншсаар байгаад хэтэрхий орой унтчихсан байв. Өглөө нь сэрүүлгийн дуугаар цочин сэрээд утсаа шүүрч аван цаг харлаа.

 

Хоцорчихжээ.

 

Би босох ёстой цагаасаа бүтэн гучин минут хоцорсон байв.

 

Өнөөдөр шиг хоцрох магадлалтай өдрүүд олон байдаг болохоор би хичээл тарах хүртэл хэд хэдэн сэрүүлэг тавьж бэлддэг байсан. Гэвч яагаад ч юм өнөөдөр бүгдийг нь анзааралгүй өнгөрөөжээ.

 

Би сандарч хувцаслаад, нүүр гараа хурдан угааж, аяархан цайгаа уучихаад гэрээсээ гарлаа.

 

Лифт ажиллахгүй байв.

 

“Өө, нээрээ...”

 

Долоон давхрын шатаар доош гүйхээс өөр сонголт байсангүй.

 

Амьсгаадан байж байрнаас гараад автобусны буудал руу гүйлээ.

 

Гэхдээ би тэр үед нэг зүйлийг огт мэдээгүй байв.

 

Өнөөдрийн энэ хоцролт намайг түүнтэй дахин уулзуулах гэж байсныг

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.