Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe
Зохиолч

Гутал

Хадгалах

Аавдаа

Хамгийн үнэтэй дахиж олдохгүй миний гутал. Миний аав хар бага тэрслүү жаахан охин байхаас минь л жолооч хийдэг байв. Тэрхэн жаахан байх үед аавын минь жолоо барьж буй дүр одоо ч нүдэнд минь бүдэг бадаг хааяа бүр зүүдэнд ч орж ирнэ. Өмсдөг малгай,ээжийн авч өгсөн аавын хайрлаж өмсдөг ноосон цамц, нүүр дүүрэн инээд, сахал, гар дээр нь тусаж буй нарны тусгал хүртэл хамгийн сайхан нь байсаар ирсэн. Өсч том болсон ч аавын минь жолоо барьж байгаа дүр зургаас илүү нүдэнд тусаж үлдэх зүйл үзээгүй л явна. аавынхаа машинд хүйтэн халуун гэлгүй дагаж явсаар Бага жаахан наснаас томоо охин болсноос тэр биз. Тэр үед аав минь хавар болгон миний төрсөн өдрийг угтаж хамгийн эхний бэлгийг бэлэглэдэг байв. Өдрөөс орой хүртэл замд явж олсон багахан мөнгөө цуглуулна цуглуулсан мөнгөөрөө гараас минь атгаад зах руу дагуулж хамгийн ганган гуталыг авч өгдөг байв. Надад аавын минь авч өгсөн гуталнаас илүү үнэтэй, хөл эвтэйхэн гутал одоо ч үгүй. 

    Тээр нэг бороо шиврэж манан татсан 8сарын намрын сэрүү орсон өдөр аавыгаа би борооны үүл болохыг үзэв. Уул шиг том биетэй эр хүн эхэр татан уйлахыг би анх удаа л харсан. Тэр нэг бороо цутгасан өдөр аавын минь аав тэнгэрт дэвшсэн өдөр байлаа. Энэ өдөр л би аавыгаа анх удаа үсний үзүүрээс нь доош хөл хүртэл нь жижиг хэсэг бүрийг нь удаанаар харж үзсэн юмдаг. Нэг л зүйл нүдэнд тодоос тод харагдана. Гутал. Ааваасаа би авахаасаа биш түүнийг нэг ажиж харж үзлүү. Миний муу аавын бор гутал. Элэгдсэн хэсэг бүрийг нь би харж байхдаа зэрэгцээд өвөөгийн минь элэгдэж хуучирч шороо дарсан гутал нүдэнд үзэгдэв. Аав минь бас аавынхаа гутлыг үзээд сэтгэлээ дийлээгүй байв. Өвөөг минь хуучин гуталтайд нь аав минь уйлсан юм бишээ. Дахиж өмсөхгүйг нь бодож уйлсан юм.

 Одоо ч нүдэнд бүдэг бадаг харагдана. Аав минь намайг өргөдөг тэр том гараараа нулимсаа арчиж байхыг харахад манангаас өөр хэнч аавыг минь тэврэх зоригтой хүн байсангүй. Надад ч мөн адил очиж тэврэх зориг зүрх хүрээгүй юм. Уг нь би гэдэг хүн аавыгаа тэвэрхэд гар жижигдэхээс сэтгэл минь жижигдэх биш дээ. Аавдаа би зовлонгоо ярьж уйлахаас зовлонг нь нэг сонслуу. Ааваасаа би авахаасаа биш өгж нэг үзлүү. Аавдаа би хайрлуулахаас биш хайрлаж нэг үзлүү. Учир тунгааж том болохоо хүлээж ачийг нь хариулах гэсээр оройтох вий. Дахиад нэг удаа эзэнгүй болсон гутал харж хайрлах байсан юм гэж мэлмэрүүлэхвий. 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.