Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe

Тэр нэг хүү

Хадгалах

Надад хичээл заасан хүүхэд

Би Эрдэнэт хотод ажиллаж байлаа. Тэр үед нэг хүүхэд надад сургамж болж, олон зүйлийг ойлгуулсан юм.

Тэр хүүхэд надаас дүү. Ажлаа маш сайн хийдэг байсан ч нэг анзаарахад байнга нэг л хувцастай ирдэг байв. Би гайхаад "Чи хувцсаа солихгүй юм уу?" гэж асуухад "Зүгээр ээ, очоод угаачихна" гэж хэлэв. Би "Аан" гээд л өнгөрөв.

Орой нь би нэг газар ганцаараа пиво ууж суув. Жаахан халамцуу явж байтал тэр хүүхэд нэг тийшээ алхаж байхыг харав. Нууцаар дагаж очоод айлгая гэж бодоод араас нь явлаа. Гэтэл тэр эсгий гэрт амьдардаг байв. Би "Ээ хөөрхий" гэж санаа алдаад араас нь ороход гэрийн доторх бүх зүйл цэвэрхэн байлаа. Тэр хүүхэд дороо дөрвөн дүүтэй. Хичээлээ хийнгээ пийшинд гамбир хайрч, хамгийн бага дүүдээ сүү найруулж, яг л аав ээж шигээ тэднийгээ хайрлан халамжилж байлаа. Бид сайхан суугаад ярилцав. Тэгтэл тэр "Ээж аав маань гэнэтийн ослоор тэнгэрт дэвшсэн" гэж хэлэв. Би дотроо "Яая даа" гэж бодоод гарч явлаа. Маргааш нь цалин буухаар жаахан мөнгө өгье гэж шийдэв.

Маргааш нь би цалингаасаа түүнд мөнгө өгөв. Орой нь хамт ажилладаг тэр хүүхэд надтай хүйтэн пиво ууж суунгаа "Ахаа, би баян хүн" гэж хэлэв. Би "Яаж?" гэж асуув. Тэгсэн чинь тэр "Ээж аав минь надад гэр бүл үлдээсэн" гэж хэлэв. Би "Пөөх" гэж бодоод "Тийм байна" гэж хариулав.

Хүмүүс мөнгөгүй байхаараа "Би ядуу байна" гэж боддог. Гэтэл "ээж минь, аав минь, дүү минь" гэж дуудах гэр бүлтэй байна гэдэг өөрөө ямар сайхан зүйл болохыг би тэр үед ойлгож авсан юм.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.