Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe

Үгийн шорон.

Хадгалах

Эмийн хайрцгаас эм авах гэж тагийг нь нээх санаатай таттал гараа зүсчихлээ.

Инээдтэй байгаа биз.

Хорыг хороор гэж. Өнөөдөр даарсан. Нимгэхэн хувцастай гарсан. Үй лай нь одоо гарч байна.

Надад хайргүй, Би хайргүй хүнтэй уулзсан. Надад цамцаа тайлж өгсөн. Би аваагүй, Тэр гайхаагүй.

Дараа нь тэр намайг их сонин хүн гэж хэлсэн. Миний бодлоор би их сонин хүн биш. Зүгээр л...

Эцэст нь надад хэн ч үлдээгүй. Уйлсан. Оршсон. Дахиад уйлсан.

Их уйлахаар толгой өвддөг дөө. Толгой өвдөөд.

Уйлаад. Дараа нь инээгээд. Уйлаад.

Шидлээд. Ахиад л өнөөх хогийн өдрүүд. Хэн ч үлддэггүй. Үлдээмээр байсан ч би гуйдаггүй.

Маргааш чимээ аниргүй болно. Бас тэрний маргааш. Тэгээд дуу орж магадгүй.

Бүгдийг чинь хайрлана.

Харин дараа нь үхсэн байна. Цэцгийн баглаа авмаар байна.

Тэгээд л үхсэн байна. Дүүрэн цэцэгтэй над дээр ирээрэй.

Хэлсэн үгийг минь бүү мартаасай. Хэрэв би гэнэт л үхчихвэл хааяа намайг дурсаж байгаасай. 

Толгой өвдөөд. Өө тийм. Эмийн хайрцаг. Нойрны эм. Бас шархны лэнт авах хэрэгтэй.

Дуусчихаж. Аль аль нь.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.