Анхны хайр
Өсвөр насны минь хамгиын гоё атлаа хэцүү дурсамж

Хүн бүрийн зүрх сэмхэн хадгалдаг нэг зун байдаг. Минийх наймдугаар ангийн зун байлаа.
Тэр зун аав ээж хөдөө ажил хийхээр явахдаа "чи гэртээ ганцаараа утас ухаад суухаар хамт очоод амарч байвал яасан юм" гэсэн. Би ч дуугүй дагаж, тэдний ажиллах газар луу очсон.
Хэдэн га гэдгийг нь ч мэдэхгүй, нүсэр том хашаатай газар байлаа. Тэнд байшин, морины зүчээ баригдаж байв. Хашааны эзэд залуухан ч олон хүүхэдтэй, хүүхдүүдээ айхтар хүмүүжүүлдэг гэж аав минь ярьдаг байсан. Ажилчид барилга барьж байхад жоохон охин нь хүртэл мод зөөлцөөд гүйдэг байлаа. Тэр дунд надтай нас ойролцоо нэг хүү байсныг би анзаарсан ч танилцаагүй. Тэр хашааны эзний хүү байсан. Тэр зун би машиндаа эсвэл гэртээ л орж суугаад, утсаараа кино үзэж, авчирсан номоо уншсаар өнгөрүүлсэн. Тэр зунаас надад юу ч үлдээгүй юм шиг санагдсан…
…тэр жаргалтай өглөөний орой би амьдралынхаа хамгийн том траумыг авсан…
Орой морины зүчээний үүдэнд морьдыг харж зогсож байтал тэр хүүгийн аав ирлээ. Бага зэрэг халамцуу байв. Би түүнийг их л сайн ах гэж боддог байсан. Намайг хүүтэй нь тоглохыг нь дэмждэг, дулаахан хүн шиг санагддаг байлаа. Гэтэл…
Үргэлжлүүлэн унших
Энэ нийтлэлийн үлдсэн хэсгийг 2,470₮ төлж уншина. Төлбөр QPay-ээр хийгдэнэ.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
