Ухаархуй
Амьдралдаа ухаарал хайрласан хамгийн том бөгөөд үнэн зүйл бол үхэл тиймээ үхэл.
Авсанд хэвтэж байгаа амьгүй хүйтэн биеэнд анх хүрэхдээ л нээрээ ингээд л бүх юм дуусчихаж. Үнэхээр л энэ хүн миний амьдралаас бишээ энэ орчлон хорвоогоос ингээд л үүрд яваад өгч. Хамтдаа өглөө босоод талх хувааж ч идэхгүй, телевизийн урд үзсэн зүйлсийнхээ тухай хэлэлцэхгүй, хамт хөзөр тоглож, морозко ч авч идэхгүй, нөгөө л нэг хэлдэг зүйлсээ хэлж намайг зэмлэхгүй, тэр хөөрхөн инээмсэглэл нь, уурлаж хөмсгөө зангиддаг нь гээд бүгд орхиод одчихож. Үүрд хажууд минь байх юм шиг санасан хүн минь гомдоож байсан удаа ч тоймгүй олон байхад тэр бүх гомдолыг нь тайлж ч амжаагүй юмсан гэх тэр ганц бодолоор л нулимс дүүрэн нүдээр эцсийн удаа үнсэхдээ л үхэлтэй бүрэн дүүрэн эвлэрсэн юм…
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
