9 БА ЕС
Галт тэрэгний цонхоор хээр тал жирэлзэн өнгөрнө. Хөдлөөд удсан болохоор их хотын сүрлэг барилгуудын дүрс аажмаар жижгэрсээр эцэст нь харагдахаа больж, эзгүй хоосон тал нутгаар солигджээ. Хаа нэгтээ үхэр сүрэг өвс залхуутай зажлан хэвтэх нь харагдана. Энгийн галт тэрэгнүүд хагас цаг хэртэй яваад өртөөн дээр зогсдог боловч хэдийн хоёр цаг өнгөрсөн хэр нь дундаа нэг ч өртөөн дээр зогсоогүй нь хачирхалтай санагдав. Цонхоор харагдах уйтай дүр зураг галт тэрэгний доторх тансаг орчинтой огт нийцэхгүй ажээ. Яг л хоёр өөр ертөнцөд зэрэгцэн оршиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Хөдөө амьдардаг ээж аав дээрээ очихдоо ихэвчлэн галт тэргээр явдаг боловч урьд нь хэзээ ч ийм тансаг бүхээгт сууж байсангүй. Ачаагаа барин бүхээгт орсон цагаас л уулга алдаж эхэлсэн юм. Бүхэлдээ тэр чигтээ хар, цагаан өнгөөс бүрдэх бөгөөд яагаад ч юм бусад галт тэрэгний бүхээгээс хавьгүй том, зайтай санагджээ. Үүнийг өнгөний шийдлээс болсон байх гэж таамаглав. Яг л тасалбар дээрх нэртэйгээ зохицсон “дээд зэрэглэлийн” бүхээг байлаа.
Таван одтой зочид буудал шиг л санагдаж байв. Хэдий тийм зочид буудалд орж үзээгүй ч зурагт, сонин сэтгүүлээс хардаг дээд зэрэглэлийн, зөвхөн баячуудын ордог газартай адилхан болох нь ойлгомжтой харагдана. Анх өртөөн дээр бүхээгийнхээ дугаарыг хайж явахдаа энгийн бүхээгнүүдийн хамгийн сүүлд холбогдсоныг олж харсан бөгөөд гаднаасаа бусадтайгаа яг адилхан харагдаж байсан санагдана. Гэтэл дотроо ийм том зайтай байгаад нь гайхаж орхив. Яг л хоёр бүхээгийг хөндлөнгөөр нь нийлүүлсэн мэт санагджээ. Гэвч энэхүү хачирхалтай бодлоос илүү доторх тансаг байдалд автсандаа уг бодлоо удалгүй мартаж орхив.
Тасалбар дээр бичсэнээр есдүгээр номерын өрөөнд байрлах тул өрөөгөө хайж алхлаа. Бусад зорчигчид хараахан ирээгүй бололтой, эргэн тойрон нам гүм оргино. Нийт есөн өрөөтэй бөгөөд өөрийнх нь өрөө хамгийн сүүлд байв. Хаалга нь кодоор нээгддэг бөгөөд дүүртэл улаан өнгөөр томоор “9” гэж бичжээ. Бусад хаалган дээр ч мөн адил тоонуудыг жижгээс том руу бичсэн байв. Хаалгаа таттал цоожтой байлаа. Хэрхэн кодоо мэдэх талаар ямар нэг заавар байсангүй. Тасалбар дээр бичсэн эсэхийг шалгаж үзэхэд бүхээгийн дугаар, өрөөний дугаар, хөдлөх цагаас өөр ямар нэгэн мэдээлэл алга.
Бүхээгийн хаалгаар ормогц нэгдүгээр өрөөний хажууд “хоолны танхим” гэсэн бичигтэй хаалга байсныг санаад хэн нэгэн байгаа байх гэж бодоод ортол мөн л гайхшируулав.
Ямар ч хүний бараа харагдсангүй. Харин тансаг зэрэглэлийн рестораныг санагдуулам хоолны танхим байлаа. Бас л хачирхалтай том юм. Гол хэсэгт том бөөрөнхий ширээг тойруулан нэгээс ес хүртэл дугаарласан сандлууд байршуулжээ. Ширээний зүүн талд өөртөө үйлчлэх зориулалттай төрөл бүрийн хоол, амттан тавьсан урт ширээ харагдана. Харин баруун талд нь уух зүйлсийг байрлуулсан хэсэг байв. Ундаа, жүүс, кофеноос авхуулаад архи, вино, оргилуун дарс, виски болон урьд нь нэрийг нь л харж байснаас хэзээ ч ууж үзээгүй төрөл бүрийн зүйлс харагдана. Гэнэт өлсөж байгаагаа мэдрэв. Төрөл бүрийн уур савсуулсан хоол байгаа хэр нь ямар ч үнэр гарахгүй байгаа нь бас л хачирхалтай санагдав. Технологийн ямар нэгэн шийдэл байх гэж бодлоо.
Тасалбар үнэгүй байсан хэдий ч хоол нь үнэгүй эсэхийг мэдэхгүй тул идэж зүрхэлсэнгүй. Нэлээд үнэтэй хоолнууд харагдсан учраас дараа нь өндөр төлбөр нэхвэл төлж чадахгүйгээ мэдэх тул ямартай ч төлж чадахаар нь жүүс аягалж аваад хүн иртэл хүлээхээр шийдэж өрөөний дугаарыг бичсэн сандал дээр суухаар явлаа.
Сандлаа татан суух гэтэл дээр нь нэгэн улаан дугтуй байв. Бусад сандлууд дээр ч мөн адил нэг нэг дугтуй тавьжээ. Ямар нэгэн заавар шиг зүйл байх нь гэж бодоод нээтэл хар цаасан дээр цагаанаар бичсэн байв.
Хавханд орсон мэт мэдрэмж биеэр минь жирэлзэн өнгөрөв. Ямар нэгэн нийгмийн судалгаа мэтийн зүйл бололтой. Мэдээж ийм тансаг зүйл үнэгүй байна гэж үгүй шүү дээ. Гэхдээ зааврыг уншихад биелүүлж боломгүй зүйл харагдсангүй тул эцсийн зогсоол дээрх тансаг амралтын газрын тухай мөрөөдөж өрөө рүүгээ явлаа. Урьд нь нэг ч удаа амралтад амрах боломж олдож байсангүй. Зорчиж очих галт тэрэг нь ийм тансаг байхад амралтын газар нь хэчнээн сайхан байх талаар бодохгүй байж чадсангүй. Бас үнэгүй. Жинхэнэ амьдралынхаа талаар мартаж хэсэг хугацаанд ч гэсэн өөр хүн шиг амьдарна гэж бодохоор догдолно. Аяллын хугацаанд өөрийнхөө талаар бүр мөсөн мартахаар шийдлээ. Ийм аз тэр болгон тохиогоод байхгүй тул өөрийгөө азтайд тооцно.
Зааврыг дахин нэг анхааралтай уншлаа. Хоол нь төлбөргүй гэсэн, мөн өрөөндөө авч явж болохгүй гэсэн зүйл байгаагүй тул том таваг дээр төрөл бүрээс нь дүүргэж аваад, өрөөндөө хэр удахыг мэдэхгүй тул уух зүйлс, амттан ахиухныг цүнхлээд өрөө рүүгээ явав.
Зааврын дагуу төрсөн он сар, өдрөө хийтэл код буруу болохыг илтгэсэн дохио дуугарав. Хэсэг эргэлзэж байгаад иргэний бүртгэл дээрх бус өөрийн жинхэнэ төрсөн өдрийг хийтэл хаалга нээгдлээ.
Гэхдээ тэд миний жинхэнэ төрсөн өдрийг яаж мэдсэн хэрэг вэ?
Өрөө нь бас л тансаг ажээ. Гаднах хэсгээс ялгаатай нь зөвхөн хар, цагаан бус, энгийн хэрнээ тансаг шийдэлтэй агаад тайвшрал өгөхөөр нүдэнд дулаахан өнгийн тавилгуудтай байлаа. Бас л байж боломгүй том юм. Хаалгаар ормогц баруун талд угаалгын өрөө байх бөгөөд гэрэлтэй толины доор усанд ороход хэрэглэх зүйлс болон арьс арчилгааны төрөл бүрийн бүтээгдэхүүн тавьсан хэсэг байв. Ганц л савангаар бүгдийг зохицуулдаг байсан надад ахадсан зүйлс юм. Цаана нь шүршүүр болон дотор нь сэлж ч болохоор том усанд орох онгоц байрлажээ. Үүдний хэсгээс цааш явбал нэг хүнд томдмоор, цагаан бүтээлэгтэй, өдөн хөнжилтэй ор харагдана. Хөөрсөндөө үсэрч дээр нь хэвтэхдээ амьдралдаа анх удаа л тав тух гэдэг зүйлийг мэдрэв. Орноосоо аяллын турш босмооргүй санагдана. Хэсэг хэвтэж байтал өглөөнөөс хойш хоосон байсан гэдэс маань хүржигнэж эхлэв. Авчирсан хоолоо идэхээр шийдэж, өрөөний голд байрлуулсан жижиг ширээнд суулаа. Хоолноос үнэр үл гарна. Хуурамч юм шиг санагдсан ч , амандаа хийтэл ухаан алдмаар сайхан амттай байв. Гэдсээ дүүртэл идсэнийхээ дараа өрөөг дахин ажиглав. Орны дээд талд өвдгөө тэврэн уйлж буй далавчтай хүүхдийн зотон зураг байна. Цусаар уйлж байгаа мэт гарыг нь даган цус урсана. Зураг таагүй дурсамж авчрахад орон дээр гарч, зургийг буруу харуулан тавиад дурсамжаа хөөлөө. Заавар дээрх “ хэн байснаа мартах хэрэгтэй” гэсэн цагаан бичиг нүдэнд харагдана.
Энэ аяллын турш би өөр хүн. Би тэр биш. Энэ дурсамж минийх биш гэж өөртөө хэлээд зовлонт дурсамжаас сатаарахын тулд өрөөний бусад хэсгийг ажиглав. Ширээний цаана төрөл бүрийн номтой номын шүүгээ, пянз тоглуулагч, түүний хажууд төгөлдөр хуур харагдана. Харин хараад хамгийн их баярласан зүйл минь банзан гитар байлаа. Төгөлдөр хуур дээр хэдэн ая тоглож чаддаг ч хамгийн сайн тоглодог зэмсэг минь гитар юм. Хуучин амьдралд минь гитар тоглоод суух зав тийм ч их гардаггүй байв. Гэрт нэг байдаг ч удаан тоглоогүйгээс хөг нь алдагдаж, тоосонд дарагдан өрөөний буланд хэвтэж байдаг түүнийг тоглохоос илүү ширтэн суух нь олон байсан сан. Яагаад ч юм гитарын сэргэг хөг аялгуу, уйтай амьдралын минь орчин нөхцөлтэй хэзээ ч таарахгүй байгаа мэт санагддаг байв. Тиймээс толгойдоо л ая тоглож, нулимстай нүдээр гитараа ширтэн суусан шөнө олон. Одоо харин өөр хэрэг. Энэ тансаг орчинд өөрийн эрхгүй тогломоор санагдав. Дуулмаар бас бүжмээр санагдана. Учир нь би шинэ хүн шүү дээ. Би тэр биш. Мэддэг дуу болон өөрийн зохиосон хэдэн аяа тоглож үзлээ. Нэг мэдэхэд уйлж байгаагаа анзаарав. Нүднээс нулимс зогсоо зайгүй асгарч, банзан гитар дээр тог тог дусална. Ийм өдөр ирдэг юм байжээ гэж бодно. Хэсэг уйлаад дотор уужирсны дараа зааварт байсан нэг зүйлийг санав. Хувцас. Өөрийн авчирсан хувцас, эд зүйлийг хэрэглэж болохгүй гэсэн тул солихоор хувцасны шүүгээг хайлаа. Зааврыг зөрчиж болохгүй. Зааврыг зөрчвөл таны аяллыг зогсоож буцаах болно. Энэ аялалд үлдэх ёстой гэсэн бодолдоо автан хонх хэзээ дуугарахыг мэдэхгүй тул сандарч, яарч эхлэв. Өрөөгөө тойруулж харахад ямар нэгэн хувцасны шүүгээ шиг зүйл эсвэл өөр өрөө харагдсангүй. Зааварт энэ талаар мөн мэдээлэл алга байлаа. Ямар нэгэн технологийн шийдэл байгаа гэж бодсон тул ханануудыг тэмтэрч явтал орны хажуугийн зайд завсар байхыг анзаарав. Дээр нь товштол хана хажуу тийш ярагдаж, жижиг өрөө гарч ирэв.
Дотор нь хар, саарал, хар хөх өнгийн костюм хослол, тэдгээртэй зохицох зангиа, гутал, цаг, бөгж, үнэртэй ус бас бус жижиг хэрэглэлүүд байв. Цаг л гэхэд хориод төрөл, зангиа гутал гуч гаруй төрлийн загвар өнгөтэй байлаа. Бүгд үнэтэй брэндийнх бололтой. Эхний өдөр болохоор бусад зорчигчдод таатай сэтгэгдэл төрүүлэхийг хичээн хар хослол, эрвээхэй зангиа, гялалзсан хар гутал өмслөө. Ямар брэнд болохыг нь мэдэхгүй ч гоёмсог цаг, алтан бөгж дунд хуруундаа зүүв. Үнэрийг нь ялгаж чадахаа больтол хэд хэдэн үнэртэй ус туршсаны эцэст тааламжтай, зөөлөн үнэртэйг нь сонгож түрхээд толины өмнө зогсов. Азаар өргөн мөртэй, бас өндөр тул хувцас сайхан зохиж байв. Хүний нүдэнд тусахаар царайлаг биш ч үнэтэй хувцас өмсөхөд хүний царайны төрх хүртэл дагаад өөрчлөгдчихдөг бололтой. Хувцас бурхан, бие чөтгөр гэж үнэн юм даа. Толинд хараад өөрийгөө анх удаа царайлаг юм гэж бодов. Ирэхээсээ өмнө мөнгөө шавхан байж үнэтэй салонд очиж үс, хөмсөг, сахлаа янзлуулсан нь зөв болжээ.
Үргэлж атаархан хардаг байсан өөртөө итгэлтэй, олны хүрээлэлд байдаг захирал, олны танил хүмүүстэй адилхан харагдаж байв.
Шинэ би.
Ширхэг ч тоосгүй толины өмнө зогсож буй ШИНЭ БИ инээмсэглэж байлаа. Хэзээ ч ийм жаргалтай байсангүй.
Таван одтой зочид буудал шиг л санагдаж байв. Хэдий тийм зочид буудалд орж үзээгүй ч зурагт, сонин сэтгүүлээс хардаг дээд зэрэглэлийн, зөвхөн баячуудын ордог газартай адилхан болох нь ойлгомжтой харагдана. Анх өртөөн дээр бүхээгийнхээ дугаарыг хайж явахдаа энгийн бүхээгнүүдийн хамгийн сүүлд холбогдсоныг олж харсан бөгөөд гаднаасаа бусадтайгаа яг адилхан харагдаж байсан санагдана. Гэтэл дотроо ийм том зайтай байгаад нь гайхаж орхив. Яг л хоёр бүхээгийг хөндлөнгөөр нь нийлүүлсэн мэт санагджээ. Гэвч энэхүү хачирхалтай бодлоос илүү доторх тансаг байдалд автсандаа уг бодлоо удалгүй мартаж орхив.
Тасалбар дээр бичсэнээр есдүгээр номерын өрөөнд байрлах тул өрөөгөө хайж алхлаа. Бусад зорчигчид хараахан ирээгүй бололтой, эргэн тойрон нам гүм оргино. Нийт есөн өрөөтэй бөгөөд өөрийнх нь өрөө хамгийн сүүлд байв. Хаалга нь кодоор нээгддэг бөгөөд дүүртэл улаан өнгөөр томоор “9” гэж бичжээ. Бусад хаалган дээр ч мөн адил тоонуудыг жижгээс том руу бичсэн байв. Хаалгаа таттал цоожтой байлаа. Хэрхэн кодоо мэдэх талаар ямар нэг заавар байсангүй. Тасалбар дээр бичсэн эсэхийг шалгаж үзэхэд бүхээгийн дугаар, өрөөний дугаар, хөдлөх цагаас өөр ямар нэгэн мэдээлэл алга.
Бүхээгийн хаалгаар ормогц нэгдүгээр өрөөний хажууд “хоолны танхим” гэсэн бичигтэй хаалга байсныг санаад хэн нэгэн байгаа байх гэж бодоод ортол мөн л гайхшируулав.
Ямар ч хүний бараа харагдсангүй. Харин тансаг зэрэглэлийн рестораныг санагдуулам хоолны танхим байлаа. Бас л хачирхалтай том юм. Гол хэсэгт том бөөрөнхий ширээг тойруулан нэгээс ес хүртэл дугаарласан сандлууд байршуулжээ. Ширээний зүүн талд өөртөө үйлчлэх зориулалттай төрөл бүрийн хоол, амттан тавьсан урт ширээ харагдана. Харин баруун талд нь уух зүйлсийг байрлуулсан хэсэг байв. Ундаа, жүүс, кофеноос авхуулаад архи, вино, оргилуун дарс, виски болон урьд нь нэрийг нь л харж байснаас хэзээ ч ууж үзээгүй төрөл бүрийн зүйлс харагдана. Гэнэт өлсөж байгаагаа мэдрэв. Төрөл бүрийн уур савсуулсан хоол байгаа хэр нь ямар ч үнэр гарахгүй байгаа нь бас л хачирхалтай санагдав. Технологийн ямар нэгэн шийдэл байх гэж бодлоо.
Тасалбар үнэгүй байсан хэдий ч хоол нь үнэгүй эсэхийг мэдэхгүй тул идэж зүрхэлсэнгүй. Нэлээд үнэтэй хоолнууд харагдсан учраас дараа нь өндөр төлбөр нэхвэл төлж чадахгүйгээ мэдэх тул ямартай ч төлж чадахаар нь жүүс аягалж аваад хүн иртэл хүлээхээр шийдэж өрөөний дугаарыг бичсэн сандал дээр суухаар явлаа.
Сандлаа татан суух гэтэл дээр нь нэгэн улаан дугтуй байв. Бусад сандлууд дээр ч мөн адил нэг нэг дугтуй тавьжээ. Ямар нэгэн заавар шиг зүйл байх нь гэж бодоод нээтэл хар цаасан дээр цагаанаар бичсэн байв.
Тансаг зэрэглэлийн галт тэрэгний тасалбарын эзэн болсонд тань баяр хүргэе.
Бид сар бүр есөн зорчигчийг сонгон таван хоногийн аялалд явах эрхээр шагнадаг билээ.
Галт тэрэгний эцсийн зогсоолд тансаг зэрэглэлийн амралтын газар хүлээж байгаа бөгөөд та тэр газарт мөн амрах эрхтэй юм.
Тус амралтын газрын хаяг, нэр нууц бөгөөд зөвхөн эцсийн зогсоолд хүрэх үед мэдэх боломжтой. Мөн тус газар амрах эсэхээ та эцсийн зогсоолд хүрсэн хойно сонгох эрхтэй болно.
Аяллын турш хэрэглэгдэх заавар болон зөвлөмжтэй танилцана уу.
Доорх зааврыг заавал биелүүлэх ёстой бөгөөд хэрэв зөрчвөл аялах эрхийг хасаж, таныг буцаах болно.
1. Таны өрөөндөө нэвтрэх нууц код нь таны төрсөн сар, өдөр болно. Үүнийг бусад зорчигчдод хэлэхийг хориглоно.
2. Хоол идэх үедээ заавал өөрийн дугаартай сандал дээр суух ёстой. Өөр зорчигчийн суудал дээр суухыг хориглоно. Галт тэрэгний бүхээг доторх хоол, уух зүйлс болон бусад хэрэглэлүүд бүгд үнэгүй тул хүссэнээрээ ашиглаж болно. Уг бүхээгт ямар нэгэн үйлчлэгч болон есөн зорчигчоос өөр хүн байхгүй тул өөрөө өөртөө үйлчлэх хэрэгтэй.
3. Нэр, нас, ажил мэргэжил болон өөрийн хувийн мэдээллийг бусад зорчигчдод хэлэхийг хориглоно. Харин дээрх мэдээллийн талаар худал зохиож бусдадаа хэлэхийг зөвшөөрнө. Энд та өөрийн үнэн төрхөө, өмнө нь хэн байснаа мартах хэрэгтэй.
4. Уг бүхээгт байх хугацаанд танд зориулж бэлтгэсэн тансаг хувцаснуудыг заавал өмсөх ёстой бөгөөд өөрийн авчирсан хувцас, эдлэлийг хэрэглэхийг хориглоно.
5. Аяллын тав хоногийн хугацаанд утас, компьютер гэх мэт холбоо барих хэрэгсэл болон камер, дуу хураагуур гэх мэт хэрэгслүүд ажиллахгүй тул алдахаас сэргийлэх үүднээс далд хийнэ үү.
6. Үдэш бүр 9 цагт зорчигчид заавал хоолны танхимд цуглаж, хоёр богино түүх сонсох хэрэгтэй бөгөөд уг түүхийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. |
7. Дээрх зөвлөмж зааврууд нь аялалын турш дагаж мөрдөх ерөнхий зүйлс бөгөөд өдөр өдөрт тусгайлсан бусад зааврыг мэдээлэх бөгөөд тэдгээрийг мөн заавал дагаж биелүүлэх ёстой.
Зааврыг уншиж танилцсан бол өрөөндөө очиж хувцсаа сольж, хонх дуугартал хүлээнэ үү. Өрөөнөөсөө гарахыг хориглоно.
Буцах зам үгүй. Тавтай морил. Амжилт хүсье.
Зааврыг дахин нэг анхааралтай уншлаа. Хоол нь төлбөргүй гэсэн, мөн өрөөндөө авч явж болохгүй гэсэн зүйл байгаагүй тул том таваг дээр төрөл бүрээс нь дүүргэж аваад, өрөөндөө хэр удахыг мэдэхгүй тул уух зүйлс, амттан ахиухныг цүнхлээд өрөө рүүгээ явав.
Зааврын дагуу төрсөн он сар, өдрөө хийтэл код буруу болохыг илтгэсэн дохио дуугарав. Хэсэг эргэлзэж байгаад иргэний бүртгэл дээрх бус өөрийн жинхэнэ төрсөн өдрийг хийтэл хаалга нээгдлээ.
Гэхдээ тэд миний жинхэнэ төрсөн өдрийг яаж мэдсэн хэрэг вэ?
Өрөө нь бас л тансаг ажээ. Гаднах хэсгээс ялгаатай нь зөвхөн хар, цагаан бус, энгийн хэрнээ тансаг шийдэлтэй агаад тайвшрал өгөхөөр нүдэнд дулаахан өнгийн тавилгуудтай байлаа. Бас л байж боломгүй том юм. Хаалгаар ормогц баруун талд угаалгын өрөө байх бөгөөд гэрэлтэй толины доор усанд ороход хэрэглэх зүйлс болон арьс арчилгааны төрөл бүрийн бүтээгдэхүүн тавьсан хэсэг байв. Ганц л савангаар бүгдийг зохицуулдаг байсан надад ахадсан зүйлс юм. Цаана нь шүршүүр болон дотор нь сэлж ч болохоор том усанд орох онгоц байрлажээ. Үүдний хэсгээс цааш явбал нэг хүнд томдмоор, цагаан бүтээлэгтэй, өдөн хөнжилтэй ор харагдана. Хөөрсөндөө үсэрч дээр нь хэвтэхдээ амьдралдаа анх удаа л тав тух гэдэг зүйлийг мэдрэв. Орноосоо аяллын турш босмооргүй санагдана. Хэсэг хэвтэж байтал өглөөнөөс хойш хоосон байсан гэдэс маань хүржигнэж эхлэв. Авчирсан хоолоо идэхээр шийдэж, өрөөний голд байрлуулсан жижиг ширээнд суулаа. Хоолноос үнэр үл гарна. Хуурамч юм шиг санагдсан ч , амандаа хийтэл ухаан алдмаар сайхан амттай байв. Гэдсээ дүүртэл идсэнийхээ дараа өрөөг дахин ажиглав. Орны дээд талд өвдгөө тэврэн уйлж буй далавчтай хүүхдийн зотон зураг байна. Цусаар уйлж байгаа мэт гарыг нь даган цус урсана. Зураг таагүй дурсамж авчрахад орон дээр гарч, зургийг буруу харуулан тавиад дурсамжаа хөөлөө. Заавар дээрх “ хэн байснаа мартах хэрэгтэй” гэсэн цагаан бичиг нүдэнд харагдана.
Энэ аяллын турш би өөр хүн. Би тэр биш. Энэ дурсамж минийх биш гэж өөртөө хэлээд зовлонт дурсамжаас сатаарахын тулд өрөөний бусад хэсгийг ажиглав. Ширээний цаана төрөл бүрийн номтой номын шүүгээ, пянз тоглуулагч, түүний хажууд төгөлдөр хуур харагдана. Харин хараад хамгийн их баярласан зүйл минь банзан гитар байлаа. Төгөлдөр хуур дээр хэдэн ая тоглож чаддаг ч хамгийн сайн тоглодог зэмсэг минь гитар юм. Хуучин амьдралд минь гитар тоглоод суух зав тийм ч их гардаггүй байв. Гэрт нэг байдаг ч удаан тоглоогүйгээс хөг нь алдагдаж, тоосонд дарагдан өрөөний буланд хэвтэж байдаг түүнийг тоглохоос илүү ширтэн суух нь олон байсан сан. Яагаад ч юм гитарын сэргэг хөг аялгуу, уйтай амьдралын минь орчин нөхцөлтэй хэзээ ч таарахгүй байгаа мэт санагддаг байв. Тиймээс толгойдоо л ая тоглож, нулимстай нүдээр гитараа ширтэн суусан шөнө олон. Одоо харин өөр хэрэг. Энэ тансаг орчинд өөрийн эрхгүй тогломоор санагдав. Дуулмаар бас бүжмээр санагдана. Учир нь би шинэ хүн шүү дээ. Би тэр биш. Мэддэг дуу болон өөрийн зохиосон хэдэн аяа тоглож үзлээ. Нэг мэдэхэд уйлж байгаагаа анзаарав. Нүднээс нулимс зогсоо зайгүй асгарч, банзан гитар дээр тог тог дусална. Ийм өдөр ирдэг юм байжээ гэж бодно. Хэсэг уйлаад дотор уужирсны дараа зааварт байсан нэг зүйлийг санав. Хувцас. Өөрийн авчирсан хувцас, эд зүйлийг хэрэглэж болохгүй гэсэн тул солихоор хувцасны шүүгээг хайлаа. Зааврыг зөрчиж болохгүй. Зааврыг зөрчвөл таны аяллыг зогсоож буцаах болно. Энэ аялалд үлдэх ёстой гэсэн бодолдоо автан хонх хэзээ дуугарахыг мэдэхгүй тул сандарч, яарч эхлэв. Өрөөгөө тойруулж харахад ямар нэгэн хувцасны шүүгээ шиг зүйл эсвэл өөр өрөө харагдсангүй. Зааварт энэ талаар мөн мэдээлэл алга байлаа. Ямар нэгэн технологийн шийдэл байгаа гэж бодсон тул ханануудыг тэмтэрч явтал орны хажуугийн зайд завсар байхыг анзаарав. Дээр нь товштол хана хажуу тийш ярагдаж, жижиг өрөө гарч ирэв.
Дотор нь хар, саарал, хар хөх өнгийн костюм хослол, тэдгээртэй зохицох зангиа, гутал, цаг, бөгж, үнэртэй ус бас бус жижиг хэрэглэлүүд байв. Цаг л гэхэд хориод төрөл, зангиа гутал гуч гаруй төрлийн загвар өнгөтэй байлаа. Бүгд үнэтэй брэндийнх бололтой. Эхний өдөр болохоор бусад зорчигчдод таатай сэтгэгдэл төрүүлэхийг хичээн хар хослол, эрвээхэй зангиа, гялалзсан хар гутал өмслөө. Ямар брэнд болохыг нь мэдэхгүй ч гоёмсог цаг, алтан бөгж дунд хуруундаа зүүв. Үнэрийг нь ялгаж чадахаа больтол хэд хэдэн үнэртэй ус туршсаны эцэст тааламжтай, зөөлөн үнэртэйг нь сонгож түрхээд толины өмнө зогсов. Азаар өргөн мөртэй, бас өндөр тул хувцас сайхан зохиж байв. Хүний нүдэнд тусахаар царайлаг биш ч үнэтэй хувцас өмсөхөд хүний царайны төрх хүртэл дагаад өөрчлөгдчихдөг бололтой. Хувцас бурхан, бие чөтгөр гэж үнэн юм даа. Толинд хараад өөрийгөө анх удаа царайлаг юм гэж бодов. Ирэхээсээ өмнө мөнгөө шавхан байж үнэтэй салонд очиж үс, хөмсөг, сахлаа янзлуулсан нь зөв болжээ.
Үргэлж атаархан хардаг байсан өөртөө итгэлтэй, олны хүрээлэлд байдаг захирал, олны танил хүмүүстэй адилхан харагдаж байв.
Шинэ би.
Ширхэг ч тоосгүй толины өмнө зогсож буй ШИНЭ БИ инээмсэглэж байлаа. Хэзээ ч ийм жаргалтай байсангүй.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
