Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe
Зохиолч

Амьдралдаа ганцхан удаа ингэж дурлаж үзсэн юм.

Хадгалах

16 настай байсан юм даг. Англи хэл 2 групп болон хуваагдан ордог юм л даа. 11р ангид орсон жилдээ би нөгөө группийн багш нь солигдсоныг мэдээд анх харчихаад нэг их тоогоогүй. Угаасаа царай зүс нь тухайн үеийн миний сонирхол яав ч биш(одоо ч гэсэн). За яахав зүгээр л сайхан өндөр нуруутай байлаа. 

Ёс юм даа гээд хааяа нэг таарахаараа мэндэлдэг байсан. Багш нартай мэндлэх нь угаас сурагч бүрийн үүрэг шүү дээ. 

Он гараад хавар болох дөхөхөд л би анх арай өөр нүдээр харж эхэллээ. Үнэхээр л хараад байхад маш mature мөртлөө цаанаа л хүүхдээрээ. Юу сонирхдог, юунд дуртайг нь бага багаар гадарлаж эхлээд түүндээ бараг итгэчихсэн байсан минь сүүлд үнэн болж таарахад улам л татагдаж эхэлсэн. Түүний хоолой нь ганц авиа гаргахад л бүх хүнийг тайвшруулах увидастай гэмээр намуухан, онцгой.

Энэ бүхэн ингэж эхэлсэн. 2 групп нийлж орох үе ховор байдаг тул өдөр болгон дотроо цуг нийлж ороосой хэмээн нууцхан залбирдаг байсан үед бурхан миний хүслийг сонсов уу гэмээр нээрээ л нийлээд орчихов. Тухайн өдөр Mxrningstar ийн тоглолт болох байсан тул тоглолтын талаар яриа газар аваад түүнийг ч мөн үзэх болсныг мэдээд их баярласан. Аз таарч би бас үзэх байсан учир " Таарах уу багшаа" гэж додьгор орилоход "Аан чи бас үзэх юм уу" гээд Ок л гэлээ. Даанч би огт таараагүй. Тоглолт эхлэхээс өмнө талбайд тухтай нь аргагүй сууж байхад ангийн 2 хүүхэд л таарснаа яриад ирэв. Би нүдээ хэчнээн бэлчээв ч түүнийг олж хараагүй. Гэхдээ юуг ч юм горьдон, Инстаграм руу нь req явуулсан чинь удалгүй аваад, бүр эргүүлж дагалаа. Ингэж л анх тоглолт дээр дагалцсан юм. Сайхан байсан даа.

Бүх зүйлийн эхлэл нь тоглолтоос 3 өдрийн дараа тэр минь сторидоо тоглолт дээр авахуулсан зургаа хийснийг хараад юу ч бодолгүй "Аашш даанч таарсангүй дээ багшаа" гээд reply хийсэн минь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Маш урт чаталсан. Хичээл амрах хүртэл алдаг оног чаталвуу гүй юу байсны эцэст хичээл амарсны дараа World cup ийн эцсийн тулаан болох өдөр над руу анх удаа түрүүлж чат бичсэн. Унтах гээд хэвтэж байсан би бүр бичсэн чатыг нь харчихаад бөөн баяр босоод зурагтаа асаан тоглолтоо үзэв. Чат нь "Хэнийг ялна гэж бодож байна" байлаа... Цуг тэмцээнээ үзээд, нойроо дийлэн барин үүрийн 6 болж байхад унтахдаа дэлхий дээрх хамгийн жаргалтай хүн болоод унтсан даа.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.