Ангархай амтай эмэгтэй

Үдшийн бүрий. Сургуулиасаа буцаж яваа хүүхэд гэрийнхээ ойролцоох нам гүм гудамжаар алхаж явтал, гудамжны булан дахь гэрлийн шонгийн доор нэгэн эмэгтэй зогсож байх нь харагдана. Урт хар үстэй, улаан цув өмссөн, нүүрээ цагаан маскаар халхалсан, гоолиг сайхан эмэгтэй. Хүүхэд түүний хажуугаар өнгөрөх гэтэл эмэгтэй аяархан дуудаад, зөөлөн хоолойгоор асууна:
— Би үзэсгэлэнтэй байна уу?
Энэ асуултад юу гэж хариулахаас таны хувь заяа шийдэгдэнэ.
Хэн бэ, тэр?
Япон даяар, хожим нь Солонгос, Хятадад хүртэл түгсэн энэ домог Кучисакэ-онна буюу «ангархай амтай эмэгтэй»-н тухай өгүүлдэг.
Хамгийн эртний яриагаар тэр нэгэн самурайн эхнэр байжээ. Нөхрөө дайнд мордсон хойгуур ганцаардсан эмэгтэй өөрөөсөө залуу, царайлаг нэгэн эртэй нууцаар уулздаг байв. Гэтэл нэгэн өдөр...
Үргэлжлүүлэн унших
Энэ нийтлэлийн үлдсэн хэсгийг 2,000₮ төлж уншина. Төлбөр QPay-ээр хийгдэнэ.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
