Төгсгөлийн цэг 2-р хэсэг
Бага нас маань сайн, муу гээд байх зүйлгүй бусад хүүхдүүдийн л адил энгийн өнгөрсөн санагддаг.(бусад хүүхдүүдийн бага нас яаж өнгөрдгийг мэдэхгүй юм.. гэхдээ миний хувьд бол өдийг хүртэл туулж өнгөрүүлсэн ярвигтай амьдралд дунд бага нас л хамгийн энгийн байсан санагдана) Эцэг эх маань Христийн шашинтан хүмүүс байлаа. Орой бүр хоолны ширээний ард гар гараа барилцан залбирал үйлддэг халуун дулаан уур амьсгалд би өсөж хүмүүжсэн юм. Хүмүүс ээжийг минь ариун эх, аавыг минь бурхны хүү мэтээр магтдаг байв. Тэд муудалцах нь бүү хэл, бие бие рүүгээ муухай харж байсан удаагүй. Ямар нэгэн асуудал тулгарах үед ширээний хоёр талд суугаад хэдэн цагаар ч хамаагүй тайван ярилцана. Ингэж ярилцахдаа хэн нь ч дуугаа өндөрсгөхгүй. Ярилцаж дууссаныхаа дараа намайг дуудаж хамтдаа бурханд талархан залбирцгаадаг байв.
Ийм гэр бүлд өссөн хүүхэд мэдээж бяцхан сахиусан тэнгэр болж л өснө шүү дээ. Жинхэнэ сахиусан тэнгэр болоход надад далавч л дутаж байсан мэт санагддаг. Эцэг эхийнхээ даруу төлөв занг харж өссөн би хүмүүсийн уурлах, уцаарлах, хоорондоо хэрэлдэх зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг ойлгодоггүй байлаа. Ээжтэйгээ заримдаа хамт гадуур гарахдаа хүмүүс яагаад ийм сонин аашилдгийг гайхан асуудаг байсансан. Ойлгодоггүй болохоороо би өөрөө ч хэн нэгэнд уурлаж үзэлгүй явсаар зургаан нас хүрсэн юм. Ах дүүгүй, цэцэрлэгт явдаггүй, найз ч бараг байгаагүй болохоор сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрч амжаагүй ч байж мэднэ.
Би ихэнхдээ гэртээ байж гаднах ертөнцтэй зөвхөн амралтын өдрүүдэд эцэг эхтэйгээ хамт сүмд явахдаа л учирна. Тэнд хүмүүсийг ажиглаж, өөр ертөнцийг мэдрэх гэж оролддог байлаа. Гэвч сүм доторх бяцхан сахиусан тэнгэртэй хэн муухай харьцаж зүрхлэх билээ.
Цэцэрлэгт явдаггүй байсан ч хүүхэд бүр суурь боловсрол эзэмших ёстой тул 6 нас хүрсэн жилийнхээ намар гэрийнхээ ойролцоох нэгэн сургуульд элсэн орсон юм. Сүм болон гэрээс өөр газар байж үзээгүй бяцхан жаалд сургууль гэдэг асар том, шинэ ертөнц шиг л санагдаж байв.
Би аливааг өнгөөр төсөөлөн бодох дуртай хүүхэд байлаа. (одоо ч заримдаа тэгдэг) Гэр болон сүмийг нэг бүхэл цагаан өнгөөр төсөөлдөг байсан бол сургууль надад олон өнгийн цуглуулга мэт санагдсан юм. Хүүхдүүд багш нар болоод тэдний инээх, гүйх, хашгирах шивнэлдэх гээд бүх зүйл тус тусдаа өнгөтэй мэт санагдаж, тэр бүх өнгө хоорондоо мөргөлдөж байгаа юм шиг мэдрэмж төрж ийм олон өнгийг амьдралдаа анх удаа харсан миний толгой эргэж, эхний хичээлийн хонх дугарахтай зэрэгцэн ухаан алдаж унаснаар эмнэлэгт хүргэгдлээ. Тоо томшгүй олон өнгөнүүд мушгиралдан эргэлдэх ёроол нь үл харагдах ангалруу удаан, удаанаар унаж байна гэж зүүдэлсээр (энэ зүүдийг одоо ч зүүдэлсээр буй) сэрэхэд эмнэлгийн өрөөний цагаан тааз угтав. Тэр цагаан өнгө л намайг тайвшруулж, айдсыг минь аажмаар суллаж, биеийг минь эмчилж байгаа мэт санагдсан ч нүдээ нэг хором аних мөчид л өнгө өнгөөр алагласан ангалруу буцаад унах юм шиг санаж хана руу цоо ширтэв. Нүд арган хорсож, нулимс аягандаа дүүрэн, хацар даган урсаж эхлэхэд л эцэг эх маань сэргэснийг минь мэдээд надруу ойртон ирлээ. Аав минь сандарсан бас шаналсан харцаар харж байсан бол ээж минь ердийнхөөрөө л тайван төрх гарган инээмсэглэж байв. Тэр өдрөөс хойш олон өнгийг харахгүй гэсэндээ би үргэлж шал ширтэн явдаг боллоо. Харин багш нар хичээл орж эхлэх үед бүх зүйл эргээд цагаан болж, толгойгоо өргөж чаддаг байв. Ийн суралцсаар бага ангиа төгсөх үед хүүхдүүд намайг гажиг харин багш нар гоц ухаантан гэж дуудах болов. Аль аль нь надад төдийлөн хамаагүй байлаа. Тэр үед би ердөө л хорвоо дэлхийн бүх мэдлэгийг эзэмшсэн эрдэмтэн болж, аав шигээ бурхны хүү болохыг хүсдэг байснаа л тод санаж байна. Хэрвээ би бүхнийг ойлгож чадвал хүмүүс яагаад уурладаг, яагаад өвддөг, яагаад өнгөнүүд хоорондоо мөргөлддөгийг тайлж, тэрхүү мөргөлдөөнийг зогсоож эцэст нь хорвоо дэлхийг бүхэлд нь цагаан өнгөөр хучиж чадна гэж итгэдэг байлаа.
Бага ангиа төгссөн жилийн зуны нэгэн орой аав маань байшингаар нэг хашгирч гарав. Өрөөнийхөө ханан дээр зураг зурж байсан би түүний чанга хоолойноос цочин, гартаа барьж байсан будгаа асгачихав. Жаргаж буй нарыг дүрсэлж байсан тул гарт минь улаан өнгийн ханын будаг байлаа. Өмдний минь доод хэсэг, шал хоёр улаанаар будагдав. Аавыгаа тэгж чанга дуугарч байхыг өмнө нь огт харж байгаагүй миний бяцхан зүрх хэрхэн дэлсэж байсныг, тэр цохилтын хүчийг би одоо хүртэл санаж байна. Цохилт бүр нь чихэнд тод сонсогдож, амьсгал давчдуулан айдас төрүүлж байлаа. Хэдэн хором өнгөрсний дараа би арай тайвширч юу болсныг мэдэхээр өрөөнөөсөөө гарлаа. Зочны өрөөний хаалгаар болгоомжлонгуй шагайхад аав цөхрөнгөө барсан царай гарган, уйлснаасаа болж хавдсан нүдээрээ ээжрүү ширтэж байв. Түүний харц яг л хадан цохионы ирмэг дээр зогсож буй хүн шиг, хойш нэг алхахад л унах гэж байгаа мэт, тэр сүүлийн алхмыг хийх эсэх нь ээжийн хэлэх үгнээс шалтгаалах шиг. Аврал хүлээсэн, арга тасарсан харц. Заримдаа би үүнтэй ижил харцыг хохирогчдынхоо амь тавих сүүлийн мөчид олж хардаг юм. Гэвч тэдний нүд гэм нүгэлээр дүүрэн байдаг бол харин аавын минь харц тунгалаг бас ариун байсан.
Харин ээж ямар ч царайны хувирал гаргалгүй оройн хоолны махаа хэрчин зогсоно. Хэт их гэссэн махны шүүс ширээний ирмэг даган шалан дээр дусална. Түүний хөдөлгөөн хэвийн, тайван харагдавч тэр тайван байдал нь надад улам айдас төрүүлж байлаа. Гал тогооны хутга махтай шүргэлцэх чимээ хүртэл тэр өрөөнд сонсогдох цорын ганц дуу мэт тод сонсогдож байв.
Тэр таслал нь аавын минь үхэл байлаа.

➼➼➼
Аав маань үргэлж халуун дулаанаар инээмсэглэж явдаг хүн байсан. Энэ дэлхий дээр гуравхан зүйлд хайртай тэр нь ээж, би бас бурхан гэж үргэлж хэлнэ. Тэр бусдад байнга тусалдаг, хөгжилтэй шооч зантай мөн олон төрлийн мэдлэгэтэй нэгэн байсан тул ойр дотны найз нөхөд, хамаатан садан нь ямар нэгэн асуудал гармагц зөвлөгөө авах гэж манайд ирдэг байв. Харин тэр огтхон ч төвөгшөөлгүйгээр асуудлыг эхнээс нь дуустал нь сонсож, чадах бүхнээрээ тусалдаг байлаа. Харин ээж минь ааваас тэс өөр. Даруухан, бүрэг дуу цөөтэй хүн болов ч энэ л нууцлаг байдал нь л хүмүүсийг өөртөө татдаг байсан санагддаг. Тэр бүх хүнтэй дотно харьцаж чаддаг хэрнээ хэний ч орон зайд хэт гүн ордоггүй, мөн өөрийн амьдрал руу ч хэнийг ч амархан нэвтрүүлдэггүй байв. Ээж өөрийнхөө болон бусдын хооронд үргэлж цэвэрхэн шулуун шугам татаж чаддаг байсан. Тэр хорвоогийн бараг бүх асуудлын талаар өөрийн гэсэн үзэл бодол, дүгнэлттэй. Түүнээсээ ухрахгүй. Гэхдээ бусдад тулгадаггүй. Зүгээр л өөрийнхөө шугамыг хадгалж үлддэг байлаа. Амьдралынхаа турш уртаас урт зурж ирсэн ээжийн минь шулуун шугам ганцхан удаа, ердөө ганцхан удаа л дундаа тасалдсан.Тэр таслал нь аавын минь үхэл байлаа.
Ээж махаа хэрчиж дуусаад алчуур авч, шалан дээр дуссан цусыг арчив. Цус даавууг нэвтлэн гарыг нь бохирдуулах үед угаахаар босох гэтэл аав бугуйнаас нь барин зогсоолоо. Ээж хүчтэй атгаснаас болж улайж буй гар луугаа хэсэг ширтэж байснаа аавыг атгалтыг аажуухан тавиулаад, цустай алгаа зүрхэн тушаа нь наав. Тэгээд өнөөх л тайван хоолойгоороо “Би түүнд маш их хайртай гэдгийг чи анхнаасаа мэдэж л байсан шүү дээ. Одоо яагаад ингэтлээ гайхаад байгаа юм бэ” гэж яг л ийм энгийн зүйлийг аавыг яагаад ойлгохгүй байгааг гайхаж буй мэт хэлээд, эргэж харан угаалгын өрөө рүү орлоо. Тэр өдөр аав цагаан цамц өмссөн байлаа.
Ээжийн сүүлчийн үг аавыг минь хадан цохионоос түлхчих шиг болсон юм. Үргэлж гал цогтой байдаг түүний харц үхэж байв. Хаалганы завсраар ширтэж зогссон над руу харах үед нь, мандаж буй нар шиг алтан туяагаар гийдэг нүд нь аажмаар сааралтаж байгааг би харсан. Над руу хараад инээмсэглэх гэж оролдох үед нь хэтэрхий айсан би шуудхан эргэж харан өрөөндөө орж, хаалгаа хаагаад орондоо шурган орсон юм. Магадгүй тэр шөнө эцгийгээ сүүлийн удаа харж байгаагаа мэдсэн бол очоод тэврэх байсан байх. Үүндээ би одоо ч харамсаж явдаг..
➼➼➼
Сүүлийн өгүүлбэрийнхээ араас хоёр цэг тавьчхаад хэсэг амрахаар орон дээрээ хэвтэв. Санахыг хүсдэггүй дурсамжаа эргэн санахад сэтгэл нь дахин урагдах мэт болсон тул завсарлага авахаар шийджээ. Тэр яагаад бичвэрийнхээ төгсгөлд хоёр цэг тавьдаг болохоо өөрөө ч ойлгодоггүй. Олон хүний амьдралд эцсийн цэг тавьсан хэр нь, өөр бусад зүйлд цэг тавьж чаддаггүй байлаа. Номын сүүлчийн бүлэг, киноны сүүлийн ангийг үзэж, уншиж үл чадна. Үзэг, харандааг ч дуустал нь хэрэглэлгүй, заавал эцэст нь ганц дусал ч болтугай бэх үлдээнэ. Хүний аминаас өөр ямар ч зүйлийг тэр дуусгаж үзээгүй билээ.
➼➼➼
Дахиад л өнөөх зүүд.
Дахиад л ёроол нь үл харагдах ангал руу унаж байлаа. Унаж буй биеийг минь тойрон өнгөнүүд өршөөлгүйгээр эргэлдэнэ. Гэвч энэ удаад нэг зүйл өөр байв. Өмнө нь үргэлж удаанаар, эцэс төгсгөлгүй мэт унадаг байсан бол одоо асар хурдтай унаж байлаа. Хэзээ ч харагдаж байгаагүй ангалын төгсгөл тодорч эхлэв. Холоос харахад хатуу газар мэт санагдан, бяцарч үхэх нь гэж бодтол ойртох тусам тэр нь газар биш, цусан улаан гол болохыг ухаарлаа. Улам ойртсоор гол руу цүлхийтэл орчхов. Хамар, ам цусаар дүүрч, харж ч, сонсож ч, амьсгалж ч үл чадна.
Дээш гарах гэж байдгаараа тэмцэн тийчгэнэж байтал гэнэт нүд минь нээгдэв. Цусан улаан гол алга болсон ч түүний оронд модон авс намайг бүчин авсан байлаа. Хүйтэн бас тухгүй. Дээрээс хүрзний чимээ гарч, миний дээрээс шороо асгана.
Гэнэт авсны хажуу талаас хэн нэгэн тогшлоо. Удалгүй бүх талаас нь тасралтгүй тогших чимээ хадав. Эцэс төгсгөлгүй мэт санагдаж, чихээ гараараа даран, зогсоохыг гуйх бурхан гэж байхгүйг мэдэх тул
Удахгүй дуусна.. удахгүй дуусна..
гэж амандаа шивнэн байтал чимээ намжив. Гэвч тэд намайг амархан орхисонгүй. Энэ удаад дахин хэдэн зуун гар авсыг хумсаараа малтах чимээ гарлаа.

- Аврал гуйн залбир гэж хэн нэгэн чихэнд минь шивнэв.
- Үгүй, гэж би хатуу хариуллаа.
- Нүглээ наминчлан залбир гэж дахин шивнэв.
- Чадахгүй гэж эрс хэлэв.
Тэгтэл авсны дээд талд жижигхэн нүх гарлаа. Түүгээр шороо орж ирэх байх гэж бодсон ч тэгсэнгүй. Ямартай ч газар дор булшлагдаагүй бололтой гэж бодож амжаагүй байтал нүхэн завсраар бүх хуруунд нь өргөс шигдэж, өргөсийг даган цус нь дуслах гарнууд цухуйв. Олон цустай хуруунууд нүхийг илүү том болгохоор авсны модыг бага багаар хэмхлэн, нүхийг улам тэлнэ. Нүх толгойн хэмжээтэй болмогц энэ удаа гар биш нүднүүд шагайв.
Хар нүд.
Бор нүд.
Өнгө өнгийн нүднүүд. Миний мэддэг нүднүүд. Миний үүрд аниулсан тэр нүднүүд.
- Энд байна!
- Тэр энд байна! Олчихлоо! гэж хоорондоо хашхиралдана.
- Чи биднийг алсан, гэж тэд зэрэг хэлэв.
- ТИЙМ.
- Яагаад?
- УЧИР НЬ ТА НАР НҮГЭЛТНҮҮД.
- Чи биднийг гэсгээх хэн юм бэ?
- БИ БОЛ БУРХНЫ ХҮҮ.
- Бурхан гэж байхгүй. Бид харсан. Энд зөвхөн эцэс төгсгөлгүй харанхуй л байдаг, гэж тэд уйлагнана.
- Би мэднэ, гэж хариулахад тэднээс дуслах цус авсыг дүүргэж, би хахаж цацан сэрлээ.

Таалагдсан бол @nergui_duruud инстаграм хуудсыг минь дагаарай.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.