Төгсгөлийн цэг 3-р хэсэг
Хэдийн үүр цайж өглөө болжээ. Хэсэгхэн амрахаар хэвтсэн ч боловч бараг нэг өдөр унтчихсан байв. Гэдэс нь хонхолзон дугарна. Өнгөрсөн бага насныхаа талаар эргэн санасанд сэтгэл үймэрч тархи нь ядарсан бололтой. Босон суниаж чилээгээ гаргаад, хоосон ходоодоо дүүргэхээр гал тогоо руу зүглэв. Амралтын өдөр завгүй байсан тул дэлгүүр орж амжаагүй, хөргөгчинд хоёр өндөгнөөс өөр идэх юм байсангүйд өндөгөө шарж идчихээд дэлгүүр нээгдэхээр хүнсээ цуглуулахаар шийдэв. Өнөөдөр хоёр үйлчлүүлэгчтэй тул тэднийг ирэхээс өмнө газрыг ухаж бэлдэх хэрэгтэй байлаа. Газар ухах аа? гэж гайхаж байна уу. Манай алуурчин оршуулгын газрын ажилтан юм. Оршуулах нүх ухахаас бусдаар бол энэ ажил түүнд тун тохиромжтой санагддаг юм.
Оршуулга дээр ирсэн хүмүүсийг тэр ажиглах дуртай байв. Гэхдээ уй гашууд автсан хүмүүсийг хараад бах таваа хангадаг гэсэн үг биш. Тэр үнэндээ зөөлөн сэтгэлтэй нэгэн. Заримдаа танихгүй хүний оршуулга дээр хүртэл нулимс унагаж зогсох нь бий.
Нас барсан хүнийг танихгүй байсан ч оршуулга дээрээс нь ямар амьдрал туулсныг мэдэрч болдог гэж тэр боддог. Ядуу ч хайрлагдсан хүн үү, баян ч үзэн ядагдсан нэгэн үү, үхэл нь гуниг авчирч байна уу эсвэл тайвшрал уу бүгд ил харагдана. Оршуулга бол тухайн хүний амьдралын сүүлчийн онцгой өдөр гэж тэр боддог тул тэр ажлаа тун хичээнгүйлэн хийдэг. Хүн бүрийн сүүлчийн онцгой өдрийг “онцгой” байлгахын тулд өөрийн хийж чадах бүхнээ хийнэ. Өөрийн алсан хүмүүсийнхээ хүртэл шүү дээ.

Энэ нь газар ухахаас эхэлнэ. Ямар ч өө сэвгүй тэгш харагдахуйц нүх ухахыг хичээдэг байлаа. Дараа нь эргэн тойрных нь чулуу, зэрлэг ургамлыг түүж, оршуулгын чулууг газар хөдлөлтөд ч хазайхааргүй бат тогтооно. Дараа нь ганц байдаг гоёмсог хар хослолоо өмсөн, талийгаачийн гэр бүлийг угтаж авна. Заримдаа энэ бүхэн нь гашуудаж буй хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, тэд түүнд талархан буцдаг байв.
Талх дууссан байсан тул шарсан өндгөө идээд кофегоо аягалж аваад дэлгүүр рүү хөдөллөө. Өчигдөр хороосон хүн махлаг, хүнд жинтэй байсан тул чирч явснаас болж бие нь ихэд буларчээ. Хоёр мөр нь чилж, жолоо барихад хүртэл хэцүүхэн байв.
Хэрвээ хохирогчоо өөрөө сонгодог хэвээр байсан бол дандаа туранхай, жижиг биетэй хүмүүсийг л сонгох байсан байх. Гэвч амьдрал үргэлж хүссэнээр болохгүй юм даа, заримдаа алахыг хүссэн хүнээ ч өөрийн дураар сонгож чаддаггүй аж.
Эхэндээ тэр хохирогчдоо өөрөө сонгодог байжээ. Ихэнхдээ шашны гаж урсгалын хүмүүсийг эсвэл шашинаар дамжуулж бусдад хор хүргэдэг төрлийн хүмүүсийг судалж, нотолгоо цуглуулж, мөрдөж буруутай гэдэгт бүрэн итгэсэн хойноо хороодог байв. Яагаад заавал шашинтай холбоотой хүмүүс вэ гэж үү. Энэ тухай би хэлж болохгүй ээ. Алуурчин маань өчигдөр л бичиж эхэлсэн намтар дээрээ удахгүй энэ тухайгаа бичих биз, шалтгааныг нь тэр үед олж мэдээрэй. Харин би түүний намтар зохиол дээрээ дурдахгүй байх гэсэн зүйлсийг та бүгдэд өгүүлэх болно. Тэгвэл би хэн бэ гэж үү. Намайг түүний зүүн мөрөн дээрх чөтгөр л гээд ойлгочих.
Ямартай ч эргээд сэдэв рүүгээ орвол, дараа нь тодорхой болох нэгэн шалтгааны улмаас шашинтай холбоотой олон гэм нүгэлтнүүдийг гэсгээн устгаж явтал нэг өдөр түүний ажилладаг оршуулгын газартай залгаа ойд ахлах сургуулийн өсвөр насны охин амиа хорлосон хэрэг гарлаа. Охин модноос өөрийгөө дүүжилсэн байсан бөгөөд хажуугийн том хаданд өөрийг нь үхэлд хүргэсэн хүмүүсийн нэрийг сийлэн үлдээсэн нь олны анхаарлыг ихэд татав. Сийлэгдсэн нэрс бүгд түүний сургуулийн сурагчид байснаас гадна тэдний эцэг эх нь хотын нөлөө бүхий албан тушаалтан, эсвэл чинээлэг хүмүүс байснаар хэрэг улам дуулиантай болов.
Цогцсыг олсон өдөр хэвлэл мэдээлэл хэргийн талаар шуурхай мэдээлж, албан ёсны тайлбар гараагүй байхад сэтгүүлчид өөрсдийн таамгаар нийтлэл бичиж эхэлжээ. Тэд охиныг сургуулийн дээрэлхэлт, үе тэнгийн дарамтаас болж амиа хорлосон хэмээн бичив. Нэр бүхий хүүхдүүд бүлэглэн бусдыг дарамталж, боол мэт харьцдаг байсан гэх мэдээлэл ар араасаа гарч, дээрэлхүүлсэн сурагчид багш, сургуулийн захиргаандаа мэдэгдсэн ч эцэг эхийнх нь нөлөөнөөс болж хэн ч арга хэмжээ аваагүй гэх яриа ч тархав.
Ийм мэдээнүүдийн дараа олон нийт бухимдан, тэднийг сургуулиас хөөх, эцэг эхэд нь хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн юм.

Гэвч хоёр хоногийн дараа цагдаагийн газраас албан ёсны мэдэгдэл хийв. Тэдний хэлснээр ямар ч дээрэлхэлт илрээгүй бөгөөд охин нэгэн хөвгүүнд дурласан ч тэр нь өөр охинтой буюу хадан дээр нэр нь сийлэгдсэн сурагчийн нэгтэй үерхсэнээс болж атаархаж, гомдлоосоо болж амиа хорлосон аж. Хадан дээрх нэрс нь ч энэ сэтгэлийн шархнаас үүдэлтэй хэмээн тайлбарлав.
Энэ мэдэгдлийн дараа олон нийтийн хандлага огцом өөрчлөгдөж, охиныг хөнгөн хийсвэр, хайр дурлалд автсан замбараагүй нэгэн хэмээн буруутгаж эхлэв. Хэвлэлүүд ч эцгийгээ алдсанаас үүдэн хайр халамж хайсан сэтгэлзүйн сул дорой байдал гэх мэтээр бичиж, хэрэг хэд хоног хүмүүсийн амны зугаа болов. Эцэст нь нэр нь сийлэгдсэн охины аав сургуулийн сэтгэлзүйн хөтөлбөрт их хэмжээний хандив өгснөөр хэрэг намжив.
Гэвч энэ бүхэнд алуурчин огт итгэсэнгүй.
Учир нь охины эцгийг оршуулах нүхийг тэр өөрөө ухсан юм.
Таксины жолооч байсан эцэг нь ослоор нас барж, оршуулгын үеэр охин ээжийнхээ гараас атган, том том нулимс унагаж зогсож байсныг тэр тодхон санаж байлаа. Оршуулга дээр хүний жинхэнэ мөн чанар илэрдэг гэж тэр итгэдэг. Өдөр бүр үхэлтэй нүүр тулдаг хүний хувьд худал нулимс, үнэн уй гашууг ялгаж сураад удаж байв.
Охины нулимсанд гуниг, хайр, харуусал байсан ч харцанд нь айдас, гүн гутрал нуугдаж байсныг тэр анзаарсан. Тийм нүдтэй хүн зүгээр нэг гомдлоос болж амиа хорлохгүй.
Тэдний дунд хэн ч хараад таамаглахаар хангалуун, эрхэлж өссөн, хүссэн бүхэн нь гар дээр нь бэлэн байдаг нэгэн бүлэг хүүхдүүд байв.
Тэд ширээн дээрх хоол руу хяламхийж, нэг нэгнээ харан ярвайцгаана. Халбагаараа бага зэрэг хутгаж үзээд шууд түлхэнэ. Дараа нь гэнэт ямар нэг санаа олсон мэт бие биедээ ойртон, инээдээ барьж ядан шивнэлдэв.
Тэдний дундаас хэдэн саяын үнэтэй бугуйн цаг зүүсэн нэг охин босоод хажуугийн ширээнд сууж байсан махлагдуу эрэгтэй сурагч дээр очоод бөхийж, чихэнд нь ямар нэгэн зүйл шивнэв. Хүүгийн царай тэр дороо хувхай цайж, айж байгаа нь илт байгаа ч ямар ч гайхсан шинжгүй байлаа. Яг л байнга сонсдог зүйлээ сонссон юм шиг л харагдана. Охин буцаад ширээ рүүгээ алхахад бусад нь аль хэдийн аягатай хоолнуудаа гар дээрээ барьчихсан байлаа.
Нэг нэгээрээ очиж, хүүгийн өмнөх ширээн дээр хоолнуудаа тавьж эхлэв.
Нэг… хоёр… гурав… Хүүгийн өмнө аягатай хоол овоорч эхэллээ. Хажууд нь сууж байсан хүүхдүүд рүү тэд зэрэг харцгаахад юу ч хэлэлгүй, сандал нь шажигнан босож, ширээнээс холдов. Хэдхэн секундын дотор хүү ганцаараа үлдэв. Тэд хүүг тойрон суугаад,
“Сайхан хооллоорой” гээд хүйтнээр инээмсэглэв.
Хүү эхлээд өөрийн хоолоо идэж дуусгаад дараагийн аяганд орлоо. Гэвч гурав дахь аяганд хүрэхэд дотор нь муухай оргин огиулахад хажуугийн хүүхэд чихэнд нь ямар нэг зүйл шивнэсэнд тэр бөөлжихөө болиод хүчээр залгилаа.
Хүү дөрөв дэх аягатай хоолыг аажуухан өөр рүүгээ татах үед бугуйн цагтай охин гараа зөөлөн өргөөд, гашуудаж суусан охины нэрийг эелдгээр дуудаж,
Уучлаарай… хоолны давс жаахан сул юм шиг байна аа. Хэрвээ дургүйцэхгүй бол давс авчраад өгөөч? гэв. Түүний хоолой намуухан, эелдэг байсан тул томчууд юу ч анзаарсангүй.
Хоол аягалж байсан эмэгтэй инээмсэглээд,
“Хүүхдүүд үнэхээр шударга шүү” гээд охинд май энэ давсыг найзууддаа аваачаад өг гээд өглөө.
Охины харцнаас уур уцаар, түүнээс илүүтэй айдас харагдаж байлаа. Тэр гөлчийн алхсаар очин давсаа ширээн дээр тавихад бугуйвчтай охин инээмсэглээд
“Баярлалаа.” гэснээ гэнэт нэг зүйл санаад,
“Өө нээрээ… бид чамд харамсаж байгаагаа илэрхийлэх гэж үүнийг авчирсан юм” гээд жижиг хайрцагтай зүйл охины гарт атгуулав.
“Аавын чинь үхэлд маш их харамсаж байна. Энэ чамайг жаахан ч гэсэн тайвшруулна гэж найдаж байна” гэв. Яг тэр үед хажууд нь ирсэн хамаатны эгч хайрцгийг авч онгойлгоод, дотор нь үнэтэй брэндийн бугуйвч байсанд
“Хөөх!” гэж чангаар уулга алдахад түүний дуу танхимаар нэг цуурайтаж бүх хүн тэдний зүг анхаарал хандуулав.
“Охин минь, ямар сайн найзууд вэ! Ийм үнэтэй зүйл өгч байна шүү дээ… Ийм найзууд аавыг чинь ч орлочих юм биш үү!”
Инээд. Шагшилт. Шивнээ.
Хүмүүс ч дор бүрнээ тэднийг магтацгааж “Яасан сайхан сэтгэлтэй хүүхдүүд вэ…” “Баян мөртлөө их даруухан юм…” “Хараач, тэд бүр ядуу цэвэрлэгчийн тарган хүүхэдтэй хүртэл найзалдаг юм байна…” энэ бүгдийг сонссон охин нулимсаа барин тэсэлгүй гүйн гарч одов.
Хүмүүсийн анхаарал сарнихад бугуйвчтай охин эргэн сууж, хүүгийн урд байх гурав дахь аяганд давс асгав.
“Давс нь сул байгаа биз? Ингэвэл амттай болно…” хэмээн хүйтнээр инээж байлаа.
Бага багаар асган хольсоор шилний талыг хоосоллоо.
“Ингээд гоё амттай болчихвол бүгдийг нь идэж чадна биз дээ? гээд хүүгийн амруу халбагатай хоол тулгаж
“За… амаа ангаагаарай. хоолоо сайн идэхгүй бол гэртээ хариад өлсөнө шүү” гэж хүйтнээр инээхэд хүү халбагыг амандаа хийлээ.
Хажуугийн ширээнд сууж байсан алуурчин маань яг энэ хүртэл л тэссэн юм.
Тэр хийдэг ажлаасаа болж хүмүүсийн анхааралд аль болох өртөхгүй амьдрахыг хичээдэг. Тиймээс бусдын амьдралд хүмүүсийн нүдэн дээр оролцоно гэдэг түүнд бараг байж боломгүй зүйл. Түүний арга барил бол чимээгүй, нууцаар гэсгээх билээ. Гэвч энэ удаа тэр бослоо. Тэр тэдний ширээний дэргэд очиж, хэсэг чимээгүй зогссоноо намуухан хэрнээ тушаасан өнгөөр,
“БОЛЬ.” гэж хэлэв.
Охин болон найзууд нь түүн рүү харсан ч үгүй. Хүйтэн, үл тоосон өнгөөр,
“Биднээр оролдоод хэрэггүй л болов уу, ахаа.” гээд хүүгийн ам руу дахин халбагатай хоол хүчээр чихэв.
Шорвог амт хэл, хоолойг нь түлэхэд хүү тэсэлгүй огиулав. Гаргах гэж оролдох мөчид хажууд нь суусан хүүхэд чихэнд нь дахин шивнэлээ.
“Наадхаа гаргавал… оройн хоол бүр ‘илүү амттай’ байх болно шүү.”
Тэр үг хүүгийн хоолойг боож, тэр амандаа байсан бүхнийг буцаан залгив.
Нулимс нь аяга руу нь дусална.
Охин инээмсэглэн,
“Нулимс чинь давстай гэдэг бил үү… Давс нь сул байгаа бололтой, дахиад нэмээд өгөх үү?” гэв.
Түүний гар давс руу сунан очих тэр агшинд алуурчин түрүүлж шүүрэн авав.
Тэрхэн мөчид л тэд анх удаа түүн рүү харлаа.
Харсан даруйдаа бүгдийнх нь царай хөшиж, бие нь үл мэдэг чичирч эхлэв. Түүний харц яг л ангууч олзоо олсон мөчийнх шиг нүд нь улайран харагдахад амьдралдаа өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй айдсыг тэдэнд төрүүллээ.
“ЭНДЭЭС ГАР.”
Исгэрэх мэт намуухан, хэрнээ эсэргүүцэх аргагүй дуу.
Тэд нэг ч үг дуугарсангүй. Сандлаа түлхэн босож, бараг гүйхээрээ зугтан гарцгаав.
Тэднийг гарсны дараа тэр хэсэг зогсон, амьсгалаа жигдрүүлэн өөрийгөө тайвшруулав. Дараа нь эргэн ширээ рүүгээ очиж, савтай сүү авчирлаа.
Хүүгийн өмнө тавиад,
“Давстай юм их идэх биед муу шүү. Наадхаа уучих.” гэж намуухан хэлэв.
Тэр хүүгийн урд сууж, чимээгүй харна.
Гэвч махлаг хүү зөвхөн дээрэлхэгчдээс биш, түүнээс ч айж байлаа. Дөнгөж сая олзоо харж буй мэт, алах хүслийн сүүдэр тодорсон тэр харцыг харсан учраас хүү түүн рүү эгцлэн харж зүрхэлсэнгүй.
Тэр ч үүнийг ойлгов.
“Дахиж ийм зүйл тохиолдвол… эцэг эхдээ, эсвэл багшдаа хэлээрэй. За юу.” гээд хүүг удаан айлгахыг хүсээгүй тул босон явлаа.
Оршуулгын ёслол бүрэн дууссаны дараа тэр багштай нь яриа өрнүүлэх зуур дээрэлхэгч хүүхдүүдийн нэрсийг олж мэдэв. Гэвч тэр үед зөвхөн шашинтай холбоотой хүмүүсийг олзоороо сонгодог байсан тул тэднийг орхисон юм.
“Тэд чинь хүүхдүүд шүү дээ…” гэж тэр өөртөө хэлсэн.
Хэрвээ дахиад таарвал нэг сайн айлгая гэж бодоод өнгөрчээ.
Үнэнийг хэлэхэд, тэр бүлгийн хүүхдүүдийг ар гэртэй нь хамт бүрэн судалсан. Гэвч шашинтай холбоотой ямар ч зүйл илрээгүйд багахан харамсаад, эцэст нь орхисон юм.
Амиа хорлосон охины царай сонины нүүрэнд гарсныг харах мөчид дээрх үйл явдал санаанд нь орж тэр даруй хэргийн газар очиж, хадан дээр сийлэгдсэн нэрсийг нэгбүрчлэн харлаа. Тэд мөн байв. Яг тэр бүлгийн хүүхдүүд.
хэрэв тэр үед ямар нэгэн арга хэмжээ авсан бол гэмгүй охин ийм төгсгөлд хүрэхгүй байж болох байсан гэж бодон өөрийгөө буруутгав. Тэд хүүхдүүд ч гэлээ аль хэдийн араатан болон хувирсан байсныг тэр анзаарсан ч алуурчин ажлаа хийгээгүйгээс гэмгүй хүн хохирчээ. Ангууч олзоо тавьж явуулснаас болж олз нь өөр нэгнийг ангуучилжээ. Алуурчины харгис хэрцгий зан чанар болон хүний энэрэнгүй зөөлөн сэтгэл нь хоршин нийлж алдсан олзоо эргүүлэн ангуучилахаар шөнийн харанхуйд хөдлөв.
"Жаахан ч гэсэн сонирхолтой байвал Like дараарай "
Энэ мэдэгдлийн дараа олон нийтийн хандлага огцом өөрчлөгдөж, охиныг хөнгөн хийсвэр, хайр дурлалд автсан замбараагүй нэгэн хэмээн буруутгаж эхлэв. Хэвлэлүүд ч эцгийгээ алдсанаас үүдэн хайр халамж хайсан сэтгэлзүйн сул дорой байдал гэх мэтээр бичиж, хэрэг хэд хоног хүмүүсийн амны зугаа болов. Эцэст нь нэр нь сийлэгдсэн охины аав сургуулийн сэтгэлзүйн хөтөлбөрт их хэмжээний хандив өгснөөр хэрэг намжив.
Гэвч энэ бүхэнд алуурчин огт итгэсэнгүй.
Учир нь охины эцгийг оршуулах нүхийг тэр өөрөө ухсан юм.
Таксины жолооч байсан эцэг нь ослоор нас барж, оршуулгын үеэр охин ээжийнхээ гараас атган, том том нулимс унагаж зогсож байсныг тэр тодхон санаж байлаа. Оршуулга дээр хүний жинхэнэ мөн чанар илэрдэг гэж тэр итгэдэг. Өдөр бүр үхэлтэй нүүр тулдаг хүний хувьд худал нулимс, үнэн уй гашууг ялгаж сураад удаж байв.
Охины нулимсанд гуниг, хайр, харуусал байсан ч харцанд нь айдас, гүн гутрал нуугдаж байсныг тэр анзаарсан. Тийм нүдтэй хүн зүгээр нэг гомдлоос болж амиа хорлохгүй.
➼➼➼
Оршуулгын дараах цайллага дээр түүний ангийн хүүхдүүд, багш нь хүндэтгэл үзүүлэхээр иржээ.Тэдний дунд хэн ч хараад таамаглахаар хангалуун, эрхэлж өссөн, хүссэн бүхэн нь гар дээр нь бэлэн байдаг нэгэн бүлэг хүүхдүүд байв.
Тэд ширээн дээрх хоол руу хяламхийж, нэг нэгнээ харан ярвайцгаана. Халбагаараа бага зэрэг хутгаж үзээд шууд түлхэнэ. Дараа нь гэнэт ямар нэг санаа олсон мэт бие биедээ ойртон, инээдээ барьж ядан шивнэлдэв.
Тэдний дундаас хэдэн саяын үнэтэй бугуйн цаг зүүсэн нэг охин босоод хажуугийн ширээнд сууж байсан махлагдуу эрэгтэй сурагч дээр очоод бөхийж, чихэнд нь ямар нэгэн зүйл шивнэв. Хүүгийн царай тэр дороо хувхай цайж, айж байгаа нь илт байгаа ч ямар ч гайхсан шинжгүй байлаа. Яг л байнга сонсдог зүйлээ сонссон юм шиг л харагдана. Охин буцаад ширээ рүүгээ алхахад бусад нь аль хэдийн аягатай хоолнуудаа гар дээрээ барьчихсан байлаа.
Нэг нэгээрээ очиж, хүүгийн өмнөх ширээн дээр хоолнуудаа тавьж эхлэв.
Нэг… хоёр… гурав… Хүүгийн өмнө аягатай хоол овоорч эхэллээ. Хажууд нь сууж байсан хүүхдүүд рүү тэд зэрэг харцгаахад юу ч хэлэлгүй, сандал нь шажигнан босож, ширээнээс холдов. Хэдхэн секундын дотор хүү ганцаараа үлдэв. Тэд хүүг тойрон суугаад,
“Сайхан хооллоорой” гээд хүйтнээр инээмсэглэв.
Хүү эхлээд өөрийн хоолоо идэж дуусгаад дараагийн аяганд орлоо. Гэвч гурав дахь аяганд хүрэхэд дотор нь муухай оргин огиулахад хажуугийн хүүхэд чихэнд нь ямар нэг зүйл шивнэсэнд тэр бөөлжихөө болиод хүчээр залгилаа.
Хүү дөрөв дэх аягатай хоолыг аажуухан өөр рүүгээ татах үед бугуйн цагтай охин гараа зөөлөн өргөөд, гашуудаж суусан охины нэрийг эелдгээр дуудаж,
Уучлаарай… хоолны давс жаахан сул юм шиг байна аа. Хэрвээ дургүйцэхгүй бол давс авчраад өгөөч? гэв. Түүний хоолой намуухан, эелдэг байсан тул томчууд юу ч анзаарсангүй.
Хоол аягалж байсан эмэгтэй инээмсэглээд,
“Хүүхдүүд үнэхээр шударга шүү” гээд охинд май энэ давсыг найзууддаа аваачаад өг гээд өглөө.
Охины харцнаас уур уцаар, түүнээс илүүтэй айдас харагдаж байлаа. Тэр гөлчийн алхсаар очин давсаа ширээн дээр тавихад бугуйвчтай охин инээмсэглээд
“Баярлалаа.” гэснээ гэнэт нэг зүйл санаад,
“Өө нээрээ… бид чамд харамсаж байгаагаа илэрхийлэх гэж үүнийг авчирсан юм” гээд жижиг хайрцагтай зүйл охины гарт атгуулав.
“Аавын чинь үхэлд маш их харамсаж байна. Энэ чамайг жаахан ч гэсэн тайвшруулна гэж найдаж байна” гэв. Яг тэр үед хажууд нь ирсэн хамаатны эгч хайрцгийг авч онгойлгоод, дотор нь үнэтэй брэндийн бугуйвч байсанд
“Хөөх!” гэж чангаар уулга алдахад түүний дуу танхимаар нэг цуурайтаж бүх хүн тэдний зүг анхаарал хандуулав.
“Охин минь, ямар сайн найзууд вэ! Ийм үнэтэй зүйл өгч байна шүү дээ… Ийм найзууд аавыг чинь ч орлочих юм биш үү!”
Инээд. Шагшилт. Шивнээ.
Хүмүүс ч дор бүрнээ тэднийг магтацгааж “Яасан сайхан сэтгэлтэй хүүхдүүд вэ…” “Баян мөртлөө их даруухан юм…” “Хараач, тэд бүр ядуу цэвэрлэгчийн тарган хүүхэдтэй хүртэл найзалдаг юм байна…” энэ бүгдийг сонссон охин нулимсаа барин тэсэлгүй гүйн гарч одов.
Хүмүүсийн анхаарал сарнихад бугуйвчтай охин эргэн сууж, хүүгийн урд байх гурав дахь аяганд давс асгав.
“Давс нь сул байгаа биз? Ингэвэл амттай болно…” хэмээн хүйтнээр инээж байлаа.
Бага багаар асган хольсоор шилний талыг хоосоллоо.
“Ингээд гоё амттай болчихвол бүгдийг нь идэж чадна биз дээ? гээд хүүгийн амруу халбагатай хоол тулгаж
“За… амаа ангаагаарай. хоолоо сайн идэхгүй бол гэртээ хариад өлсөнө шүү” гэж хүйтнээр инээхэд хүү халбагыг амандаа хийлээ.
Хажуугийн ширээнд сууж байсан алуурчин маань яг энэ хүртэл л тэссэн юм.
Тэр хийдэг ажлаасаа болж хүмүүсийн анхааралд аль болох өртөхгүй амьдрахыг хичээдэг. Тиймээс бусдын амьдралд хүмүүсийн нүдэн дээр оролцоно гэдэг түүнд бараг байж боломгүй зүйл. Түүний арга барил бол чимээгүй, нууцаар гэсгээх билээ. Гэвч энэ удаа тэр бослоо. Тэр тэдний ширээний дэргэд очиж, хэсэг чимээгүй зогссоноо намуухан хэрнээ тушаасан өнгөөр,
“БОЛЬ.” гэж хэлэв.
Охин болон найзууд нь түүн рүү харсан ч үгүй. Хүйтэн, үл тоосон өнгөөр,
“Биднээр оролдоод хэрэггүй л болов уу, ахаа.” гээд хүүгийн ам руу дахин халбагатай хоол хүчээр чихэв.
Шорвог амт хэл, хоолойг нь түлэхэд хүү тэсэлгүй огиулав. Гаргах гэж оролдох мөчид хажууд нь суусан хүүхэд чихэнд нь дахин шивнэлээ.
“Наадхаа гаргавал… оройн хоол бүр ‘илүү амттай’ байх болно шүү.”
Тэр үг хүүгийн хоолойг боож, тэр амандаа байсан бүхнийг буцаан залгив.
Нулимс нь аяга руу нь дусална.
Охин инээмсэглэн,
“Нулимс чинь давстай гэдэг бил үү… Давс нь сул байгаа бололтой, дахиад нэмээд өгөх үү?” гэв.
Түүний гар давс руу сунан очих тэр агшинд алуурчин түрүүлж шүүрэн авав.
Тэрхэн мөчид л тэд анх удаа түүн рүү харлаа.
Харсан даруйдаа бүгдийнх нь царай хөшиж, бие нь үл мэдэг чичирч эхлэв. Түүний харц яг л ангууч олзоо олсон мөчийнх шиг нүд нь улайран харагдахад амьдралдаа өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй айдсыг тэдэнд төрүүллээ.
“ЭНДЭЭС ГАР.”
Исгэрэх мэт намуухан, хэрнээ эсэргүүцэх аргагүй дуу.
Тэд нэг ч үг дуугарсангүй. Сандлаа түлхэн босож, бараг гүйхээрээ зугтан гарцгаав.
Тэднийг гарсны дараа тэр хэсэг зогсон, амьсгалаа жигдрүүлэн өөрийгөө тайвшруулав. Дараа нь эргэн ширээ рүүгээ очиж, савтай сүү авчирлаа.
Хүүгийн өмнө тавиад,
“Давстай юм их идэх биед муу шүү. Наадхаа уучих.” гэж намуухан хэлэв.
Тэр хүүгийн урд сууж, чимээгүй харна.
Гэвч махлаг хүү зөвхөн дээрэлхэгчдээс биш, түүнээс ч айж байлаа. Дөнгөж сая олзоо харж буй мэт, алах хүслийн сүүдэр тодорсон тэр харцыг харсан учраас хүү түүн рүү эгцлэн харж зүрхэлсэнгүй.
Тэр ч үүнийг ойлгов.
“Дахиж ийм зүйл тохиолдвол… эцэг эхдээ, эсвэл багшдаа хэлээрэй. За юу.” гээд хүүг удаан айлгахыг хүсээгүй тул босон явлаа.
Оршуулгын ёслол бүрэн дууссаны дараа тэр багштай нь яриа өрнүүлэх зуур дээрэлхэгч хүүхдүүдийн нэрсийг олж мэдэв. Гэвч тэр үед зөвхөн шашинтай холбоотой хүмүүсийг олзоороо сонгодог байсан тул тэднийг орхисон юм.
“Тэд чинь хүүхдүүд шүү дээ…” гэж тэр өөртөө хэлсэн.
Хэрвээ дахиад таарвал нэг сайн айлгая гэж бодоод өнгөрчээ.
Үнэнийг хэлэхэд, тэр бүлгийн хүүхдүүдийг ар гэртэй нь хамт бүрэн судалсан. Гэвч шашинтай холбоотой ямар ч зүйл илрээгүйд багахан харамсаад, эцэст нь орхисон юм.
Амиа хорлосон охины царай сонины нүүрэнд гарсныг харах мөчид дээрх үйл явдал санаанд нь орж тэр даруй хэргийн газар очиж, хадан дээр сийлэгдсэн нэрсийг нэгбүрчлэн харлаа. Тэд мөн байв. Яг тэр бүлгийн хүүхдүүд.
хэрэв тэр үед ямар нэгэн арга хэмжээ авсан бол гэмгүй охин ийм төгсгөлд хүрэхгүй байж болох байсан гэж бодон өөрийгөө буруутгав. Тэд хүүхдүүд ч гэлээ аль хэдийн араатан болон хувирсан байсныг тэр анзаарсан ч алуурчин ажлаа хийгээгүйгээс гэмгүй хүн хохирчээ. Ангууч олзоо тавьж явуулснаас болж олз нь өөр нэгнийг ангуучилжээ. Алуурчины харгис хэрцгий зан чанар болон хүний энэрэнгүй зөөлөн сэтгэл нь хоршин нийлж алдсан олзоо эргүүлэн ангуучилахаар шөнийн харанхуйд хөдлөв.
"Жаахан ч гэсэн сонирхолтой байвал Like дараарай "
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.