Байгаа, байхгүй.
яагаад?

Цас орох гэж байлаа…
Цагаан цас, бор ороолт
Нэхмэл тэр ороолт
Нэг л дотно ч гуниг төрүүлэх юм
Яагаад юм бэ?
Шингэсэн үнэр нь минийх биш
Шинээр нь үлдээе гэсэндээ сүрчиг ч түрхмээр санагдахгүй юм
Сэтгэл минь сэмэрч орхилоо
Сэд татан урмаар байв ч
Сэргийлж нэг юм зуураад байх шиг
Чи яагаад явсан юм бэ?
Чинээлэг сайхан амьдарлыг мөрөөдөөд үү?
Чихэнд чинь илүү сайхныг шивнээ юу?
Чихэр жимсэнд бялуураа юу?
Чилж ядраад явсан юм уу?
Надад тайлбар хэрэгтэй байна
Намайг зэмлэх хэрэгтэй байна шүү дээ
Чи ийм, тийм гэх хэрэгтэй
Тэгж байж би ингэж, тэгэх бус уу?
Ирсэн дуудлага бүрт би горьдож
Ирээд явсан чамайг би бодож
Балгахан дарсандаа би хөлчүүрж
Бал цаасаа эрээчин сууна
Өрөө дүүрэн уйгах утаанд
Өнгө будагыг холимоор байлаа ч
Дүрс нь хүртэл чамд хувиран
Дүнсийж цаашаа алга болно
Би мөрөөдөж байж
Би төлөвлөж байж
Би догдолж байж
Чи уйдаж байж
Чи бодож байж
Чи зугтаж байж
Чи зугтаж байж…
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
