Инээмэглэл, Үзэсгэлэн
Дулаан хувцаслаарай.

Би борооны үүлийг харах бүртээ гунигладаг, гэхдээ мэдээж зарим үед шинэхэн чийглэг үнэр нь сэтгэл сэргээж нүүрэнд минь инээмсэглэл тодруулдагыг нуугаад яахав. Магадгүй бороо орох нь чи бидний далд ухамсарт уйлж байгаа мэт санагддаг юм болов уу? тийм болохоор гунигладаг байж магадгүй л юм. Амьдралын эрээн бараан зовлон, жаргал чи бидэнд адилгүй л байх зарим нь зовлонгоо өөрөө нэмэх нь бий, тэгээд бололгүй тоо тоймгүй тэрийгээ гайхширч алдана. Би хувьдаа юмнаас сайн тал, сайхан зүйлсийг нь илүү тод харах гэж хичээдэг. Өөрөөсөө гэрэл цацруулж инээмсэглэж явдаг хүмүүс дэндүү үзэсгэлэнтэй. Та надтай таархаараа инээгээд зөрөөрэй хаан ч таарч магадгүй шүү!
Хөөрхөн инээдэг та Coffee уух дуртай юу?
Хэрвээ намайг таньвал таныг Coffee гоор дайлж хамтдаа бүхнийг ярилцая.
Сайхан амраарай.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
