Хацар нь хонхойдог тэр нэгэн дагинад.
Чамтай дахиж учраасай.

Чи намайг мартсан байх гэхдээ чамайг надруу харж байсныг би мэдэрсэн. Бид харц тулгархад би сүүлд хэзээ тийм мэдрэмж авснаа мартсан байснаа мэдсэн. Чамайг инээхэд хацар чинь хонхойж тэр бяцхан зүйл миний сэтгэлийг эргүүлээд тавьчихшиг л болсон. Амьсгал минь хурдсаад, бие минь хүндрэх шиг. Өнгөрөх секунд бүрт би сандарч мөн догдолж байлаа. Тоглолтын өнгө өнгийн гэрэл дунд бүжиглэж байхыг чинь харах мөчид надад хэсэгхэн зуурт юу ч сонсогдож, бодогдоогүй тэр үзэсгэлэнтэй зүйлийн өмнө би бууж өгсөн юм. Чи том савьхин хүрэм, урт савьхин гуталтай байсан. Би өөрийгөө зоригтой л гэж боддог байлаа тийм мэдрэмжүүдтэй чамдээр очиж чадсангүй ээ.
Маш их харамсаж байна хараад өнгөрүүлсэндээ, гэхдээ би энэ мэдрэмжээ зүгээр л сэтгэл хөдлөл гэж бодтол инээдтэй нь тэр мөчөөс хойш бараг л хагас жил өнгөрсөн ч чамайг би бодсоор төрх чинь нүдэнд харагдсаар байна.
Би чамд дурлаж орхижээ…

Миний чамд биелүүлэх эхний амлалт минь хэрвээ чамтай дахиад таарвал би заавал очих болноо.
Дулаан хувцаслаарай хүйтэрч байна шүү<3
1 reaction
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
