Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe
Munhr01

Чи ямар Coffee уудаг вэ?.

Хадгалах

🫂

Сайн уу?

Энэ өдөр хэрхэн өнгөрөв? уйтгартай, гунигтай, жаргалтай магадгүй хэн нэгэн чамд муухай мэдрэмж өгсөн үү? 

Чи маш урт өдөрийг өнгөрүүлсэн байх, гэхдээ юу ч болсон энэ нь өнгөрсөн зүйл шүү дээ. 

Би чамтай урд урдаасаа харан магадгүй халуун coffee уунгаа танилцаад хөгжилтэй, гунигтай бүх зүйлийн талаар цаг хугацааг үл мэдэн ярилцмаар байна. Гэхдээ энэ нь тийм ч амар биш учир нь чи бид хэн нэгэнд итгэх, хүлээхдээ тийм ч сайн биш байх, харамсалтай.

Чи хэзээ сүүлд хэн нэгэнтэй тухтай орчинд тайвшир ч өөрийгөө бүрэн нээж сэтгэлдээ тээж яваа зүйлээ нээсэн бэ? 

Бид өөрсдийгөө завгүй байлгаж нэгэнтээ амьдралд сохоржээ. 

Магадгүй би өөр байж болох юм ( эсвэл мангар hhe), зөвхөн би л чамд болсон зүйлийг ойлгоод чамайг маргааш өглөө нь бүх зүйл арай илүү гэгээлэг болсныг анзаархыг хүсдэг байх. 

Ганцаардаж, шаналж байгаа чи хамгийн муу шийдвэр гаргахаасаа өмнө хэн нэгэнтэй ярилцаараа би чамд хань болохдоо жаргалтай байх болно шүү.

 

Маргаашд нь амжилт сайхан амраарай <3

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.