Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe

Монголын сүнстэй газрууд

2,000₮(төлбөртэй)
Хадгалах
Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш нууцыг нь тайлах гэж толгойгоо гашилгаж буй учир битүүлэг зүйлсийн нэг бол сүнс сүүдэр, чөтгөр шулам, хий үзэгдэл, хараал ерөөл билээ. Гадаадынхан чөтгөр шуламын ан хомрогод аль хэдийнэ мордоод байхад Монгол хэмээх даруухан орон ч зүгээр суусангүй. Олон иргэн чөтгөр шуламтай таарсан гэх арван газрын тухай энд товчлон өгүүлье. Хэзээ нэгэн цагт Монголын шинжлэх ухаан гайхамшигтай хөгжөөд «Энд чөтгөр шулам бий. Зуу гаруй метрээс ойртож болохгүй» гэх ч юм уу, эсвэл «Ноёд оо! Чөтгөр шулам, хий үзэгдлийн нутагт тавтай морил!» гэх ч юм билүү. Тэр цаг ирэхээс өмнө чөтгөр шулам эрэн сурвалжлагчдад дараах газруудыг дурдъя.

**Нэг дэх газар буюу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум**

1990 онд «Монголын нууц товчоо» зохиогдсоны 750 жилийн ойн Даншиг наадмыг үзэхээр Улаанбаатар хотоос очсон МСДН-ынхан хий үзэгдэлтэй таарчээ. Тэд Чингисийн их цэрэг байлдаж байсан гэх түүхтэй талд хоноглосон байна. Гэтэл шөнө дундын үед морин төвөргөөн, уухай хашгирах дуу, нум сумны жингэнээн, үхэж буй цэргүүдийн орилоон сонсогджээ. Мөн хөх гал сүүмэлзэн асч, нэгэн час улаан коммунист эрийн энгэр лүү орсон гэдэг. Энэ хий үзэгдлээс болж өвчин эмгэгтэй болсон гэх хүмүүс ч бий.

Үргэлжлүүлэн унших

Энэ нийтлэлийн үлдсэн хэсгийг 2,000₮ төлж уншина. Төлбөр QPay-ээр хийгдэнэ.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.