Шуурганд тааралдсан айл

Сүхбаатар аймгийн өмнөд сумдаар ноос ноолуур цуглуулж явсан хотын наймаачин Цэрэндэндэв хямдхан зарагдах гэж буй хуучны хөөрөг, гаансны сураг сонсоод машинаа орхин, айлын мотоциклийг гуйж унан яаран гарчээ. Гэтэл ганц гүвээ давж амжаагүй байтал тэнгэрийн хаяанаас хар шороон шуурга нөмрөн ирж, түүнийг замаас нь төөрүүлжээ.
Нүд талбих зайгүй шуурганы дунд цаг гаруй тэнэсний эцэст нохой хуцахыг сонсоод нэгэн айлын гадаа хүрч ирэв. Гэрээс хэн ч гарч ирсэнгүй. Зөвхөн хаалга ялимгүй онгойж, хэн нэгэн шагайснаа буцааж хаалаа. Дотогш ороход удаж дарагдсан сонин үнэр ханхалж, гэр дүүрэн уур манан савсаж байв. Нэгэн бүсгүй түүнд аягатай цай сарвайсан бөгөөд тэр цайг уумагц л Цэрэндэндэвийг гэнэт нойр хүрчээ.
Сэрэхэд гэрийнхэн нь цай ууж, хөөрөлдөж байлаа. Гэвч түүнийг хэн ч харахгүй, хэн ч сонсохгүй байв. Ойрхон суусан залуугийн гараас атгахад гар нь мөс шиг хүйтэн байжээ...
Үргэлжлүүлэн унших
Энэ нийтлэлийн үлдсэн хэсгийг 1,000₮ төлж уншина. Төлбөр QPay-ээр хийгдэнэ.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
